О.Баасанхүү: МАХН-ын дарга Н.Энхбаяр оргон зайлаагүй
УИХ-ын гишүүн О.Баасанхүү
2015.07.22

О.Баасанхүү: МАХН-ын дарга Н.Энхбаяр оргон зайлаагүй

МАХН-ын дарга Н.Энхбаярыг  хуурамч паспортоор эхнэрийн хамт  хил нэвтэрч ХБНГУ-д бүгсэн гэх мэдээлэл цахим орчинд хүчтэй тарсан билээ. 

Харин энэ талаар УИХ-ын гишүүн О.Баасанхүү   "Хэвлэл мэдээллийн хэрэгслээр Н.Энхбаяр даргыг хуурамч паспортоор хил даваад оргон зайлсан гэж мэдээлсэн. Энэ бол гүтгэлэг. Хүнийг хэд хэдэн зорилгоор гүтгэдэг. Нэгдүгээрт: шоронд хийх эрхтэй хүн нь захиалгаар бичүүлдэг.Нөгөөх нь тэнэг хүн хүнийг гүтгэдэг. Н.Энхбаяр даргыг хэн гүтгүүлж байгаа нь ойлгомжтой"  Н.Энхбаяр дарга  БНСУ-д эмчилгээгээ үргэлжлүүлэн хийлгэж байгаа гэв.