Монголын ирээдүйн хүмүүст
Монгол Консерватив намын дарга Н.Дашдаваа
2015.09.04

Монголын ирээдүйн хүмүүст

Миний дүү нар сурах бол хөдөлмөрлөх юм. Хөдөлмөрлөж байгаа хүмүүс хүчтэй байх ёстой. Тархиа дайнд бэлтгэ. Өөрийгөө ялан дийлэх дайнд бэлтгэ.

Бэлэнчлэх сэтгэлгээ бол маргаашийг чинь хүчгүй болгож байгаа юм.

Өөртөө хатуу хандаж чадсан тэр хүн ирээдүйд ялагч болдог юм.
Өөрийгөө өөгшүүлсэн хүн ялагч болж хэзээч чаддагүй. Тйимээс өнөөдрөөс эхлэн өөрийгөө өөрчилж, ялан дийлэх их хүсэл мөрөөдөлд авт. Тэгээд өдөр бүрээ түүнд зарцуул.

Чиний төлөө хэн ч тэмцдэггүй юм. Ажилд дээр ч, амьдрал дээр ч чи өөрөө л тэмцдэг юм.

Бид хэн нэгэн тэмцэхийг хүлээсээр залуу насныхаа цагыг үрдэг юм.

Та нар бол Монголын ирээдүй гэж өөрсдийгөө төсөөлж сэрж байх хэрэгтэй..,

СУРГАМЖ БОЛОХ ҮҮНДЭЭС ЭНИЙГ ТОГТОЖ ХАРААРАЙ..,

2. ТӨЛБӨР..,

Бид сургалтын төлбөрөө төлнө. Өөрсдөө л зуны амралтаараа хөдөлмөрлөж төлбөрөө олно. Тамхи ширхэглэж төлбөрөө хийдэг олон найуудыг би мэднэ. Дэнжийн 1000 зах дээр ундаа, гутлын тос зарж төлбөрөө хийдэг байсан олон танилуудыг би санана.

3. ТЭЭВЭР..,

Юун үнэгүй автобус автобусны мөнгөгүй бол алхаад марш, гутал бол тэсэхгүй шүү дээ. Ахлах эхэндээ хэцүү ч 3-р хороололоос Сансар хүртэл алхах тйм ч хэцүү биш. Хичээлээ яриад ахлахад газар нэг л мэдэхэд хоргодчихно шүү дээ. Автобусны мөнгөтэй бол автобус олдохгүй. Автобус ирвэл буудлаас холоо зогсоно. Уралдаад марш. зүүгдээд л зүтгэчихнэ шүү дээ..,

4. ХООЛ..,

Юун гуанз байхгүй шдээ. 50 төгрөгийн газтай ундаа, мантуун бууз, напилеон нэг зусэм олдвол өл залгана шүү дээ. 3 мантуун бууз өдрөө даана шүү дээ.

5. ХИЧЭЭЛ..,

6 парын хичээлийн дараа номын санд 6 цаг суух бол энгийн үзэгдэл байлаа. Бидний үед бол багш нийт хичээлийн 22 хувийг өгдөг. Үлдсэн 78 хувийг өөрөө олж авах ёстой гэдэг итгэл үнэмшилтэй тул номын сантай нөхөрлөхөөс өөр аргагүй байсан. Ном уншдаггүй оюутан бол нэр хүнд муутай л байсан даа.

........................ОЮУТАН САЙХАН БОЛЖЭЭ..............................................,