АШУҮИС Эко цогцолбортой боллоо
2015.09.03

АШУҮИС Эко цогцолбортой боллоо

2015-2016 оны хичээлийн шинэ жилд АШУҮИС оюутан залуучуудыг эрүүл, эко орчинд сурч боловсрох орчин бүрдүүлэхэд  хөрөнгө оруулахыг зорьжээ.

Үүний эхлэл нь оюутны чөлөөт цагаа өнгөрөөх “Эко” цогцолбор бөгөөд хичээлийн шинэ жилийн нээлттэй давхацан  1200 ам.метр талбай бүхий ногоон байгууламжаас бүрдсэн цогцолбороо нээлээ.

Тус цогцолборын нээлтэд БСШУ-ны сайд Л.Гантөмөр оролцож “Багш оюутнуудад хичээлийн шинэ жилийн баярын мэнд дэвшүүлээд  сургалтын хөтөлбөрөө амжилттай шинэчилж, ялангуяа хичээлийн шинэчлэлээр тодорхой ахиц гарч байна” гэдгийг онцоллоо.  

Үүнээс гадна АШУҮИС-д олон улсын жишигт нийцсэн номын сангийн долоон давхар барилгыг ирэх сард ашиглалтад оруулахаар ажиллаж байгаа юм байна. Монголд анх удаа гэж хэлж болохоор энэхүү номын өргөө ашиглалтад орсноор Монгол улсад  ажиллаж байгаа 42 000 эмч, ажиллагсад үйлчлүүлэх боломж бүрдэж байгаа юм.