Монгол суу ухааны Манукол акедемийн ерөнхийлөгч З.Бат-Отгон
2015.08.28

Исламист хүн Монголын талаар илтгэл тавьжээ

Исламист хүн Монголчуудын талаар түүх сөхсөн илтгэл тавьжээ.

Илтгэлд” Чингис хаан болон түүний үр удам, лалын ертөнцийг дээрэмдэж тоносон, хүйс тэмтэрсэн. Энэ бол хэтрүүлэг биш. Барууны түүхчид Монголчууд Польш, Болгари, Москвад хүрсэн гэж дурдсан байдаг. Гэхдээ тэдний дурдаж байгаагаар Монголчуудын лалын ертөнцийг яаж сүйрүүлсэн нь харгис хэрцгий гэж зүйрлэх ч аргагүй” гэжээ.

Харин энэ талаар Монгол суу ухааны Манукол акедемийн ерөнхийлөгч З.Бат-Отгон “ Монголын төр засаг түүхээ дэлхийд зөв сурталчлах ёстой. Ялсан орны түүхийг ялагдсан орны түүхээр бичиж болдоггүй. 13 дугаар зуунд Монгол ялсан нь үнэн. Ялагдсан орнуудын судлаачдын харж буй өнцгөөр Монголын түүхийг эх сурвалж болгон бичиж болохгүй” гэлээ.

                                Дэлгэрэнгүйг бичлэгээс үзнэ үү