Тархины тураал, сэтгэлгээний ядуурал гэж юу вэ?
2015.12.17

Тархины тураал, сэтгэлгээний ядуурал гэж юу вэ?

Өнгө төрх нэвтрүүлэг “Сэтгэлгээний ядуурлаа сэхээрэхгүй байгаа Монголчууд” сэдвийг хөндөж байна.

Японы иргэн Монгол судлаач Кимура Аяако нэгэнтэй Монголчуудыг тархины тураалд орсон хэмээн шүүмжилж байсан. Тэрээр тархины тураал нийтлэлдээ Монголчууд, Монгол үндэс, Чингис хаан гэдэг нэрийг барьж гаднаа гар харж бэлэнчлэх сэтгэлгээтэй байгааг шүүмжилсэн байдаг. Тэгвэл түүний энэ нийтлэл олон хүнд ухаарлыг өгч, олон хүний дургуйцлийг хүргэж байсан. Гэтэл өнөөдөр бид сэтгэлгээний ядуурал, тархины тураалд орчихсон гэдгээ хүлээн зөвшөөрхөөс өөр аргагүйд хүрчихлээ.

Кимура Аяако бол хөдөлмөрч бүтээлчээрээ дэлхийд гайхагдсан хүн. Түүн шиг бүтээлч сэтгэлгээтэй олон хүмүүст Монголчуудын бэлэнчлэх сэтгэлгээ, залхуурал, хэнэггүй зан таалагдахгүй нь мэдээж. Харамсалтай нь бид өнөөдөр түүний хэлснийг шүүмжилж, өөрсдийгөө өмөөрхөөсөө ч ичих цаг иржээ.

Тархины тураал, сэтгэлгээний ядуурал гэж юу вэ?

Манукол академийн ерөнхийлөгч З.Бат-Отгон: Сэтгэлгээний ядуурал гэдэг бол сэтгэж чадахгүй болохыг хэлж байгаа. Захын хүнээс та хүн үү гэвэл хүн л гэнэ. Та амьтнаас юугаараа ялгаатай вэ гэвэл сэтгэдэгээрээ гэж хэлнэ. Тэгсэн мөртлөө яг амьтан шиг сэтгэж чадахгүй байгааг л хэлээд байна.

ХЗЯ-ны ХСБХЗХ-ийн дарга судлаач Г.Оюунболд: Хамгийн энгийнээр Iphono6 утас барьчихаад гудамжинд  морь харахыг л хэлнэ энэ бол сэтгэлгээний ядуурал.

Бүрэн эхээр нь бичлэгээс ...

/2-р хэсэг/