2015.07.24
Монгол хэлээ гадны хэлтэй холилдохоос хамгаална
Ирэх сарын нэгнээс эхлэн Монгол хэлний тухай хууль хэрэгжиж эхэлнэ.
Ингэснээр төрийн албан хаагчид Уйгаржин бичгээ түлхүү хэрэглэж эхлэхийн зэрэгцээ албан байгууллагууд гадна хаягаа монгол бичгээр хийж эхлэх юм.
“Монгол хэл гэдэг бол нэг дүрмээр албан ёсоор бичигддэг. Энэ хуулийг баталснаар монгол хэлээ гадны хэлтэй холилдох аюулаас сэргийлэх, мөн өв уламжлал соёлоо зөв ойлгон үндсэн нэг дүрмээр бүх шатны сургуульд бичдэг болох боломж бүрдэх юм” гэж хууль санаачлагч УИХ-ын гишүүн Г.Батхүү хэллээ.
Хууль хэрэгжиж эхэлсэнтэй холбоотойгоор Монгол улсын Ерөнхийлөгчийн дэргэд монгол хэлний бодлогын зөвлөл байгуулагджээ.
Дэлгэрэнгүйг бичлэгээс үзнэ үү