Ардчилсан нам сайдуудаа тохирч байна
Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүний асуудлаар АН-ын бүлэг хуралдаж байна.
Ардчилсан намын зүгээс Сангийн яам, Барилга хот байгуулалтын яам, Байгаль орчин, аялал жуучлалын яам, Зам тээврийн яамаа авахаар Н.Батбаяр, Я.Санжмятав, Г.Баярсайхан, Л.Эрдэнэчимэг нарын нэрийг дэвшүүлсэн. Харин засагт хамтрахаар болсон “Шударга ёс” эвсэл гурван яам авна гэдгээ АН-ын даргад тулгасан гэсэн мэдээлэл улс төрийн хүрээнээс сонсогдох болсон. Мөн, засгийн асуудлыг Ерөнхийлөгчийн хоригийн дараа хэлэлцэх, Хууль зүйн яамын авах сонирхлоо Н.Энхбаяр илэрхийлсэн тухай ч яриа гарч байгаа. Тэгвэл бүлгийн хуралдаанаар АН-ынхан хэдэн яам авах, хэнийг сайд болгохоо тохиролцож, мөн “Шударга ёс” эвслээс тавьж байгаа шаардлагуудыг хэлэлцэж байгаа бололтой.