
АН-ын бүлэг
2015.08.20
АН-ын бүлэг хуралдана
УИХ дахь АН-ын бүлэг өнөөдөр хуралдана. Хуралдаанаар Засгийн газрын зарим сайд нарын томилогооны асуудал болон цаг үеийн асуудлыг хэлэлцэх бололтой.
УИХ-ын дарга, АН-ын дарга З.Энхболд ээлжит бус чуулганыг өндөрлүүлсний дараагаар Увс аймагт болсон АН-ын баруун бүсийн чуулганд оролцоод ирсэн билээ. Өнөөдөр хуралдах АН-ын бүлгийн хуралдаанд Ерөнхий сайд болон намын удирдлагууд оролцох аж.