Зүүн хойд Азийн аялал жуулчлалын форум өнөөдөр болно
2015.08.19

Зүүн хойд Азийн аялал жуулчлалын форум өнөөдөр болно

Зүүн хойд Азийн аялал жуулчлалын XI форум (IFNAT) өнөөдөр Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимд эхэлнэ.

Форумын зохион байгуулагчаар БОНХАЖЯ, Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Нийслэлийн аялал, жуулчлалын газар, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим, Монголын аялал, жуулчлалын холбоо хамтран ажиллах аж. Энэ жилийн форумд БНХАУ-аас 20, Японоос 40, БНСУ-аас 50, ОХУ-аас арав, Монголоос 120 орчим төлөөлөгч оролцохоор бүртгүүлжээ. Форумыг 2008 онд Монголд анх удаа зохион байгуулж байсан бөгөөд эко туризмын асуудлыг хөндөж байжээ.