Хөдөлмөрийн сайдын хууль бус шийдвэрүүдийг хүчингүй болгосон
Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ
2015.08.12

Хөдөлмөрийн сайдын хууль бус шийдвэрүүдийг хүчингүй болгосон

МАН-аас томилогдсон сайд нарыг чөлөөлсөнтэй холбогдуулан Еренхий сайд Ч.Сайханбилэг захирамж гаргаж сайдын  суудал нь эзгүйрсэн зургаан яамыг бусад сайд нартаа давхар хариуцуулсан юм.

Ерөнхий сайдын дээрх шийдвэрийн дагуу Хөдөлмөрийн сайдын үүргийг Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ гүйцэтгэхээр болсон. Тэрбээр энэхүү үүргийг хүлээж авсан даруйдаа аймаг, дүүргүүдийн хөдөлмөрийн хэлтсийн дарга нарыг ажлаас нь чөлөөлсөн тухай мэдээлэл гарсан. Энэ талаар түүнээс дараах тодруулгыг авлаа.

-Та ямар үндэслэлээр Хөдөлмөрийн яамны харъяа газруудын дарга нарыг ажлаас нь чөлөөлсөн юм бэ?

-Төрийн ажил тасралтгүй үргэлжилж байх ёстой. Энэ утгаар надад Хөдөлмөрийн сайдын үүргийг давхар гүйцэттэх үүрэг өгсөн. Тиймээс би Хөдөлмөрийн сайдын эрх, үүргийг хэрэгжүүлж ажиллана. Гэхдээ би нэг ч хүнийг ажлаас нь       халаагүй, нэг ч хүнийг томилоогүй. Харин хуульд нийцээгүй, хууль бус тушаалуудыг л хүчингүй бсшгосон юм.

Нийтдээ хэдэн шийдвэрийг нь хүчингүй болгосон юм бэ?

-18  шийдвэрийг  нь хүчингүй болгосон. 16 нь Хөдөлмөрийн хэлтсийн дарга томилсон тухай шийдвэр хоёр нь харъяа байгууллагууддаа бүтцийн өөрчлөлт хийсэн тухай шийдвэр. С.Чинзориг сайд томилогдоод бүх аймаг, дүүргийн  хөдөлмөрийн хэлтсийн даргыг ажлаас нь халсан. Тэдний 16 нь ажлаас үндэслэлгүй халагдсан гэдэг  шалтгаанаар шүүхэд хандаад байсан юм. Тэд бараг найман сарын турш шүүхээр явж байна. Хөдөлмөрийн сайд томилогдсон даруйдаа аймаг, дүүргүүдийн Хөдөлмөрийн хэлтсийн үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байсан хүмүүсийг халаад үүрэг гүйцэтгэгч томилсон. Үүрэг гүйцэттэгчийг үүрэг гүйцэтгэгчээр сольдог хуулийн заалт хаана ч байхгүй.

Хууль бусаар үүрэг гүйцэтгэгч томилохдоо хаалттай сонгон шалгаруулалт явуулсан. Уг нь Хөдөлмөрийн сайд өөрөө Хөдөлмөрийн хуулийг зөрчиж болохгүй. Аймаг, дүүргүүдийн Хөдөлмөрийн хэлтсээс гадна харъяа гурван байгууллагаа нэгтгээд гурван даргыг нь халчихсан. Гэтэл Хөдөлмөрийн хуулийн 49 дүгээр зүйлд ‘Тухайн байгууллага татан буугдсанаас бусад тохиолдолд ажил олгогчийн санаачилгаар ажлаас чөлөөлөхийг хориглоно” гэсэн заалт бий. Энэ мэт хуулийн заалтуудыг зөрчсөн хууль бус тушаал олныг гаргасан. Тэр бүх тушаалыг нь л хүчингүй болгосон юм. Энэ шийдвэрт гомдолтой хандаж байгаа хүмүүс шүүхэд хандах бүрэн эрхтэй.