УИХ-ын дарга З.Энхболд Япон Улсын Олон улсын хамтын ажиллагааны банкны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд
2015.08.11

УИХ-ын дарга З.Энхболд Япон Улсын Олон улсын хамтын ажиллагааны банкны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд өнөөдөр /2015.08.11/ Япон Улсын Олон улсын хамтын ажиллагааны банкны ахлах гүйцэтгэгч захирал Тадаши Маеда тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

 

Япон Улсын Олон улсын хамтын ажиллагааны банкны ахлах гүйцэтгэгч захирал Тадаши Маеда, Улсын Их Хурлын даргыг цаг зав гарган хүлээн авч уулзсанд талархал илэрхийлэв. Энэхүү уулзалтын үеэр талууд Азийн дэд бүтцийн хөгжилд хөрөнгө оруулах асуудлаар харилцан ярилцаж, санал солилцлоо.

 

Уулзалтад Улсын Их Хурлын гишүүн, Монгол-Японы парламентын бүлгийн дарга Д.Ганхуяг, Улсын Их Хурлын даргын Хуулийн бодлогын зөвлөх А.Гансүх болон албаны бусад хүмүүс байлцлаа  хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.