Хууль зүйн байнгын хороо хаалттай хуралдаж байна
УИХ-ын Хууль зүйн байнгын хороо яг одоо хуралдаж гэж байна.
Хуралдаанаар Өршөөлийн тухай хуулийн эцсийн хэлэлцүүлгийг хийх юм. Ээлжит бус чуулганаар тус хуулийг батлахаар УИХ-ын гишүүд ажиллаж байна.
Өршөөлийн хуулийг Байнгын хороо олон УИХ-ын чуулганаар хаалттай хэлэлцэнэ. Хууль батлагдсанаар 3000 орчим хүн суллагдах урьдчилсан тооцоо бий. Байнгын хорооны хуралдааны дараа УИХ-ын чуулган хуралдах юм.
Ээлжит бус чуулганаар Эрүүгийн болон Зөрчлийн хуулийн төслийг хэлэлцэх байсан ч намын бүлгүүд болоод ажлын хэсэг зарим зүйл заалт дээр байр суурь нэгдэхгүй байгаа учир намрын чуулган хүртэл хойшлуулаад буй юм. Түүнчлэн Улсын дээд шүүхээс Эрүүгийн хуулийг 2016 оны долдугаар сарын 1-нээс мөрдөх боломжтой гэх санал ирүүлээд байна. Энэ хугацаанд хуулийг дагаж гарах журам болон бусад бэлтгэл ажлыг хийнэ гэж тэд төлөвлөж буй юм.