Ерөнхийлөгч намуудын дарга нартай уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж
2015.07.07

Ерөнхийлөгч намуудын дарга нартай уулзлаа

Улс төрд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж намуудын дарга нартай уулзахаар болж 15.30 цагт цаг товлосон юм.

Уг уулзалт Төрийн ордонд болж, өндөрлөөд байна. Уулзалтад АН-ын дарга, УИХ-ын дарга З.Энхболд, МАН-ын дарга, УИХ-ын дэд дарга М.Энхболд, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг тэргүүтэй УИХ дахь нам эвслийн бүлгийн дарга нар оролцлоо.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Засгийн газрын танхимд сэлгээ хийхийг эсэргүүцэж байгаагаа илэрхийллээ. Нэг, хоёр сайдыг өөрчилөхөд Засгийн газар хөдлөх эрсдэлтэй. Энэ хүнд цаг үед Засгийн газраар бага шиг оролдох ёстой гэсэн байр суурь илэрхийллээ.