Газар болоод ашигт малтмалын тухай хуульд нийцэхгүй байгаа тогтоолыг хүчингүй болгохыг чиглэл болгожээ
Өргөдлийн байнгын хороо
2015.07.07

Газар болоод ашигт малтмалын тухай хуульд нийцэхгүй байгаа тогтоолыг хүчингүй болгохыг чиглэл болгожээ

Өргөдлийн байнгын хороо ээлжит чуулганы хугацаанд  6 удаа хуралдаж, 15 асуудал хэлэлцсэний дээр эдгээр хурлаас 7 тогтоол гаргаж, хуулийн хэрэгжилтийг хангах, зөрчлийг арилгуулах асуудлаар Засгийн газарт чиглэл өгч, 2 удаа сайдын мэдээлэл сонсон, Өргөдлийн байнгын хорооны дүрэм, Улсын Их Хурлын гишүүдийн хариуцах салбарын хуваарийг шинэчлэн баталжээ.

Тухайлбал, Монгол Улсын Засгийн газраас ашигт малтмалын томоохон төслүүдийг хэрэгжүүлэх зорилгоор Өмнөговь аймгийн зарим сумдын нутагт 263730 га газрыг зам, гүний усны шугам хоолой, харилцаа холбооны дэд бүтцийн барилга байгууламж болон цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станц барихаар улсын тусгай хэрэгцээнд авсан 2011 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 175 дугаар тогтоол нь Газрын тухай, Ашигт малтмалын тухай хуульд нийцэхгүй байх тул уг тогтоолыг хуульд нийцүүлэн өөрчлөх, эсхүл хүчингүй болгохыг Байнгын хорооны 06 дугаар тогтоолоор Засгийн газарт чиглэл болгосон байна.