Бие даагч гишүүд хэзээ ч Засгийн газарт орохгүй
УИХ дахь бие даагч гишүүд
2015.07.07

Бие даагч гишүүд хэзээ ч Засгийн газарт орохгүй

УИХ дахь бие даагч гишүүд өнөөдөр ээлжит мэдээллээ хийлээ. Хэдийгээр эдгээр гурван гишүүд цөөхүүлээ ч гэсэн бүлгийн хэмжээнд мэдээлэл хийх болсон билээ.

 Өнөөдөр хийсэн мэдээллийнхээ үеэр бие даагч гишүүдийг Засгийн газарт урьсан асуудлыг онцолсон юм.

 Зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэнг Засгийн газарт оруулж, МАН-ын гишүүдийн даргалж байгаа байнгын хороог бие даагчдад өгөх нь. З.Энхболд дарга бие даагчидтай уулзаж тэднийг засагт урьжээ гэх мэдээлэл гарсан юм.

 Тэгвэл огтоос тийм зүйл яригдаагүй бие даагч гишүүд Засгийн газарт орохгүй гэсэн хариултыг өглөө. Цаашдаа ч ийм санал ирсэн ч хүлээж авахгүй, энэ талаар ярих зүйл байхгүй гэсэн юм. Мөн Халх голд чөлөөт бүс байгуулах хуулийн төслийг эргэж сайн нягтлах ёстой гэж бие даагч гишүүд үзжээ.

 Нэг үгээр хэлбэл, энд ямар ч тооцоо судалгаагүй ажил хийх вий гэсэн болгоомжлол байна гэв. Мөн Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийг ярилцаж, Өршөөл үзүүлэх хуультай хамтад нь өргөн мэдүүлэх ёстой гэж үзсэн байна.