Эрх барьж байгаа хүчний бодлого тодорхойгүй байна
УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр “Парламентын засаглал гэж юу вэ гэдгийг харах хэрэгтэй. Парламентын засаглал гэдэг нь бид ард түмнийхээ төлөөлөл болоод сууж байгаа.
Сонголтын үр дүн хоёр хувилбартай болоод гарчихсан. Нэг хэсэгт нь хяналт тавь гэдэг үүрэг өгчихсөн. Эрх баригчид нь эрхийг нь өгсөн. Өнөөдөр нийгэмд бий болоод байгаа нөхцөл байдлаас болж улс төрийн намуудын нэр хүнд унаж байгаа. Төрд итгэх олон түмний итгэл суларлаа. Цаашлаад парламент өөрөө сонгодог утгаараа парламент ёсоохэрэгжүүлж чадахгүйтэй холбоотой буюу хяналтгүй үйл явц яваад байна.
Сөрөг хүчний байр суурь харагдахгүй, Засгийн газар буюу эрх барьж байгаа хүчний бодпого тодорхой биш, хар цагаан нь ялгараад өнцөг гарч өгөхгүй болохоор нийгэмд ийм нөхцөл байдал үүсээд байна уу даа гэж би хувьдаа бодож байна. Тэгэхээр сонгууль болтол бүтэн жилийн хугацаа байна. Нэгэнт олон түмний сонголт учраас АН ачаагаа үүрээд явах хэрэгтэй.
Харин МАН олон нийтийн сонголтын дагуу хяналтаа тавиад сөрөг хүчний үүргээ гүйцэтгээд явбал энэ парламент ёс бэхжихэд их чухал. Ийм маягаар удах юм бол бид парламент ёсоо үгүйсгээд, олон түмэн парламентад итгэх итгэлээ алдаад, засаглалын өөр хувилбарт шилжих байдал үүсч болзошгүй болчихлоо. Өөр хувилбар гэдэг нь бид хаантай болох асуудал гарч ирж болзошгүй. Эсвэл Ерөнхийлөгчийн хатуу засаглал руу орох асуудал гарч ирж магадгүй.
Өнөөгийн нөхцөлд эрх баригч сөрөг хүчний үүрэг дээр ард түмэн хоёр талын мэдээллийг зөв авч байх хэрэгтэй. Санаачилга АН-д байгаа. АН-ын Ерөнхий сайд Засгийн газрыг удирдаж байгаа. Оруулж ирсэн олон санаачилга, асуудлууд нь намынхаа Гүйцэтгэх зөвлөлөөс дэмжлэг авахгүй байгааг бид харж байна. Энэ бол олон түмний нүдэн дээр болж байгаа асуудал. Тавантолгойгоос эхлээд. Энэ мэтэд МАН-д нялзаагаад байх асуудал бага л харагдаад байгаа юм.