Үнэт зүйлээ хамгаалдаг эрүүгийн хуультай болно
Эрүүгийн хууль болон бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.
Одоогийн үйлчилж байгаа эрүүгийн хуулийн чанга хатуу заалтаас болж Монгол шоронжсон улс болоод байна. Тус хуулийн талаар УИХ-ын гишүүдийн байр суурийг сонслоо.
УИХ-ын гишүүн С.Бямбацогт: Эрүүгийн хуулиар хуулийн этгээдүүдэд давхардуулж өөрт нь болон албан тушаалтанд ял ногдуулах байдлыг салгалаа. 48 зүйл заалтаар ял оногдуулах байсан бол үүнийг 23 болгон цөөлсөн. Мөн хуулийн этгээдэд оногдуулах шийтгэлийн дээд хэмжээ 13 тэрбум 200 сая төгрөг байсныг 800 сая болгож буулгалаа” гэсэн бол
УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин “Үндсэндээ доромжлох, гүтгэх, танхайрах гэсэн гурван төрлийн социалист гэмт хэргийг алга болголоо. Эрүүгийн хуулинд дэвшилттэй олон зохицуулалт орж байгаа. 25 жилийн өмнө шилжсэн Ардчилсан нийгэмд үнэт зүйлээ хамгаалдаг эрүүгийн хуультай болж байна гэсэн үг юм.
Дэлгэрэнгүйг бичлэгээс үзнэ үү