Магадлан итгэмжлэх зөвлөлийн ээлжит хурал боллоо
Магадлан итгэмжлэлээ авлаа
2015.07.02

Магадлан итгэмжлэх зөвлөлийн ээлжит хурал боллоо

Олон улсын Бизнесийн сургууль, хөтөлбөрүүдийг магадлан итгэмжлэх зөвлөлийн (ACBSP) жилийн нэгдсэн хурал АНУ-ын Пенсильван мужийн Филадельфиа хотод 2015 оны 6 дугаар сарын 12-15-ны өдрүүдэд боллоо.

Тус хуралд БМИҮЗ болон манай улсын эдийн засаг, бизнесийн сургуулиудын 30 гаруй төлөөлөгчид оролцсон юм. 
Энэ үеэр Монгол Улсын 3 сургууль олон улсын магадлан итгэмжлэлийн батламжаа ACBSP -ийн удирдлагуудаас гардан авсан юм. 
Олон улсын магадлан итгэмжлэлийн батламж авсан сургуулиуд: 
• ХААИС-ийн Эдийн засаг, бизнесийн сургууль
• Идэр дээд сургууль 
• Сэрүүлэг дээд сургууль 
Өмнө нь тус байгууллагаар 2011 онд Санхүү эдийн засгийн дээд сургууль, 2013 онд МУИС-ийн Эдийн засгийн сургууль, ШУТИС-ийн Бизнесийн удирдлага, хүмүүнлэгийн сургууль, 2014 онд "Мандах бүртгэл" дээд сургууль,"Сан" дээд сургууль, "Этүгэн" их сургууль тус тус магадлан итгэмжлэгдсэн юм.

ACBSP нь нягтлан бодох бүртгэл, менежмент зэрэгтэй доктор, бизнесийн салбар дахь зэрэг түвшинд бизнесийн бүх хөтөлбөрийг магадлан итгэмжилдэг АНУ-ын Канзас хотод төвтэй олон улсын магадлан итгэмжлэлийн байгууллага юм. 2014 оны 6 дугаар сарын байдлаар ACBSP нь дэлхий даяар 900 гаруй сургуулиуд, 14,000 гаруй бизнесийн хөтөлбөрийг магадлан итгэмжилсэн байна.

Та бүхэн энэхүү http://www.acbsp.org/?page=accredited_members 
холбоосоор тус байгууллагаар магадлан итгэмжлэгдсэн сургууль, хөтөлбөрүүдтэй танилцах боломжтой.