Монголын оюутны спортын холбооны ТУЗ-ийн гишүүн Х.Батсайхан
2015.06.27
Монголын оюутан тамирчдын чансаа жил ирэх тусам өсч байна
“Гуанжү 2015” дэлхийн оюутны универсиал наадамд манай тамирчид оролцох гэж буйтай холбогдуулан Монголын оюутны спортын холбооны ТУЗ-ийн гишүүн Х.Батсайхан, болон бусад төлөөллүүдтэй ярилцлаа.
2015 оны Гуанжүгийн наадам ямар онцлогтой болох вэ ?
Монголын оюутан тамирчид 1963 оноос хойш универсал наадамд оролцож ирсэн түүхтэй. Энэ хугацаанд 23 медаль авч байсан. Гуанжү 2015-д 200 гаруй тамирчдын бүрэлдэхүүнтэй, 12 спортын төрлөөр оролцох гэж байна.
Монголын баг тамирчдын чансааг тодорхойлвол өнгөрсөн жилүүдийнхээс хэр байгаа вэ ?
Монголын оюутан тамирчдын чансаа жил ирэх тусам өсч байгаа. Өнгөрсөн жилийн хувьд медалийн чансаагаар 11 дүгээр байрт орсон. Энэ жил илүү сайн оролцохоор зорьж байна.