Засгийн газарт урьж авч ирчихээд тохироогүй асуудал дээр биднийг дэмжүүлэх гэж шахаж байна
У И X - ы н г и ш ү ү н О.Содбилэг
2015.06.26

Засгийн газарт урьж авч ирчихээд тохироогүй асуудал дээр биднийг дэмжүүлэх гэж шахаж байна

УИX- ын  гишүүн О.Содбилэгтэй ярилцлаа.

-Та Оюу толгойн төлөвлөгөөг гэрээ хэмээн андуураад байгаа талаар мэдээлэл хийсэн байна. Өнөөдөр үнэхээр гэрээ юу, төлөвлөгөө юу гэдэг асуудал өнөө хэр нь ойлгомжгүй байгаа. Нэг болохоор гэрээ ч юм шиг, төлөвлөгөө ч юм шиг...

-Стратегийн ач холбогдол бүхий Оюу толгойн орд газрыг зөв зүйтэй ашиглах талаас нь Монголын Засгийн газар анхааралтавихёстой. Ерөнхий сайдын Дубайд зурсан далд уурхайн төлөвлөлтийн төлөвлөгөө нь гэрээ биш төлөвлөгөө юм. Яагаад гэрээ биш төлөвлөгөө гэхээр Оюу толгойн гэрээг анх хийхдээ маш олон дамжлага бүхий процедураар явж байсан.

ҮАБЗ-ийн зөвлөмж, УИХ- ын тогтоолууд гарч, Засгийн газрын хуралдаанаар орж бүх яамдуудынхаа саналыг авч байлаа. ТЭЗҮ-г Ашигт малтмалын газар хүлээн авч, байгаль орчны үнэлгээ хийгдсэн гээд олон зүйл болж байсан юм. Түүнчлэн бүхий л шатаар орж дэмжлэг авсны дараа Засгийн газрын гурван гишүүн гарын үсэг зурж хүчин төгөлдөр болж байсан түүхтэй.

Дубайд гарын үсэг зурахдаа Ерөнхий сайд өөрийнхөө удирдлага дор ажилладаг Эрдэнэс Оюутолгойн удирдлагуудын хамт очсон. Оюу толгойн төлөвлөгөө байж болно. Гэхдээ гэрээ шиг хүчин төгөлдөр талууд нь нэгдсэн ойлголтод хүрсэн ийм зүйл гарын үсгээ зурдаг байгаасай гэж хүсч байна. Учир нь урт хугацаандаа стратегийн ач холбогдолтой'энэ төсөл маань тогтвортой ажиллах ёстой. Түүнээс биш хэн нэгэн нь гарч ирээд унагаж, гацаагаад байж болохгүй. Бүх зүйл ойлгомжтой болбол талууд өөрсдийнхөө үүргийг хүлээгээд явах ёстой.

-Гэхдээ Ерөнхий сайд гэрээ биш төлөвлөгөө гээд байгаа?

-Ч.Сайханбилэг Ерөнхий сайд тэгж хэлсэн. Олон улсын арбитр дээр Монгол Улс очвол энэ баримт бичиг хүчин төгөлдөр гэдэг дээр санал нэгдэж чадахгүй. Учир нь энэ гэрээ хийдэг процедурын дагуу хийгдээгүй. Мөн гэрээ, төлөвлөгөө гээд маргаад байгаа энэ зүйл дээрээ төлөвлөгөө гэдгийг тов тодорхой биччихсэн байгаа.

Энэ төлөвлөгөөнд анх байгуулагдсан Оюу толгойн хөрөнгө оруулалтын хувь нийлүүлэгчдийн гэрээнд талууд бүрэн гүйцэд ороогүй. Хэрэв гэрээнд өөрчлөлт оруулах юм бол талууд бүгд оролцох ёстой байдаг тул гэрээ биш ээ.

Үүнээс болж үүсэх нөхцөл байдлыг бид цаг тухайд нь дүгнэж байх ёстой. Дахин хэлэхэд энэ том төсөл цаашаа

явах нь зүйтэй. Явахын тулд хууль зүйн үндэслэлтэй гэрээний хүрээнд яваасай гэдэг хүсэл эрмэлзэл байна. Тиймээс үүнийг тодруулмаар санагдсан юм. Одоо байгаа гэрээндээ Монголын талын ашиг сонирхлыг оруулсан хөрөнгө оруулагч талаа ч гэсэн бодолцох шаардлагатай. Одоо энэ төлөвлөгөө гэрээ болохётсой шүү. Тэгэхгүйгээр төлөвлөгөөнд гарын үсэг зурчихаад Оюу толгойн асуу- дал шийдэгдлээ гэж ярьж болохгүй.

Оюу толгойн сургаар' валютын ханш нэлээд буусан. Бодит мөнгөн орлого орж ирэхгуй байгаа тул дахиад өсч байна. Валютын ханшийн савлагаа эдийн засагт хохиролтой байдаг. Дотоодод болохоор эдийн засагт эерэг нөлөөлөл үзүүлэх юм байна, Оюу толгой хөдлөх нь гэдэг хүлээлт үүсчихсэн. Гадаад талдаа Монгол Улс яригдаад байгаа асуудал дээрээ гацаагаа арилгасан юм байна. Төсөл хөтөлбөр хэрэгжих боломжтой, хөрөнгө оруулах нөхцөл бүрджээ гэж харж байгаа. Үүнийг төлөвлөгөөгөөр хийж болохгүй.

-Оюу толгой, Таван толгой хөдлөх юм уу. Ерөнхий сайд Таван толгойн асуудлыг 14 хоногт шийдэж өгнө үү хэмээн Их хурлын даргад хүсэлт тавьсан ч даруй хоёр сар гаруйн хугацаа өнгөрчихөж. Ажлын хэсэг нь ч таг л байна?

-Эдгээр төслүүд хөдлөх ёстой. Гэхдээ улсынхаа эрх ашгийг хадгалсан байх шаардлагатай. Түүнээс биш ямар ч үнээр хамаагүй, хэнд ч хамаагүй зөвшөөрөөд явж болохгүй. Бид өөрт болон хөрөнгө оруулагчдадаа харилцан ашигтай тогтвортой урт хугацаанд дуртай нэг нь зогсоогоод байхааргүй хийж чадвал болж байна. Тэгж гэмээнэ бид байгалийн баялгаас ашгаа авч чадвал цаашдаа улсын төсөв ч гэсэн бодитой хийгдэх бүрэн боломж нээгдэнэ. Одоо эдгээр асуудлуудаа зөв зүйтэй шийдэх ёстой.

Өнөөдрийн байдлаар эдгээр төслүүдийг харахад нэлээд туйлширсан харагдаж байна. Нэг тал нь энэ бол 20 мянган хувьсагчтай үнэхээр сайн гэрээ. Та нар гэрээгээ уншаагүй болохоор ойлгохгүй байна гээд байгаа. Нөгөө талдаа энэ бол буруу Монголынхоо хөрс шороог ачаад явууллаа. Өөрсдөө юу ч үгүй хоцорлоо гэдэг зүйл ярьж

байна. Үүний оронд нэгдсэн бодлоготой ашигт малтмалаа ингэж үр ашигтай ашигланаа гэж тодорхой хөдлөх ёстой. Ганц уул уурхай гэлтгүй бусад салбараа хөгжүүлэх ёстой л доо.

-Том төслүүдийг хөдөлгөхөд улс төрийн намууд болон фракциудын зөрчлөөс болоод гацаанд орчихов уу даа?

-Өнөөдөр Төрийн гурван өндөрлөг Ардчилсан намаас байна. Хаврын чуулган эхлэхийн урьд өдөр Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Таван толгой хөдөллөө гэж хэлсэн. Гэвч маргааш нь чуулганы нээлтийн өдөр АН-ын дарга, УИХ-ын дарга З.Энхболд нь гацаасан. Ямар учраас гацаасан гэхээр Их хурлаар оруулж хэлэлцээгүй. Тиймээс чуулганаар хэлэлцэх ёстой гэсэн.

Түүний дараа Засгийн газар нь Их хуралдаа гэрээгээ өргөн барьсан. Дараа нь үүнийг хэлэлцэх үү, үгүй юу гэдэг ажлын хэсэг байгуулсан. Ер нь бол Засгаас орж ирсэн асуудлыг Их хурлаар хэлэлцээд явчихдаг л даа. Ихэнх гишүүд гэрээгээ оруулаад ирэг. Орж ирсэнийх нь дараа болохгүй байгаа зүйлсийг нь засаад улс орныхоо эрх ашигт нийцүүлчихээд явуулъя гэсэн юм. Харамсалтай нь бид хэлэлцээд явах боломж алга байна. Засгийн газраас дахин өргөн барих бололтой. Тэр нь ямар нөхцөлтэй байгааг мэдээгүй байгаа.

-Сүүлийн үед НАМЗХ-г тойрсон асуудал газар авсан. Та бол тус холбооныхоо удирдах түвшинд байсан хүн. Тавдугаар Их хурлаа хийсэн ч хэрүүлийн алим дуусаагүй гэх юм ?

-НАМЗХ-нд юу болж байгааталаар нийгэм сүүлийн үед анхаарлаа хандуулсан. Энэ бол мэдээж МАН-ын дэргэдэх, ирээдүйн манай намын улс төрийн боловсон хүчнийг бэлддэг байгууллага. НАМЗХ- ны хурал дүрмээрээ дөрвөн жилд нэг удаа хурадах ёстой ч хурлаа хийлгүй бид нэлээд хугацаа өнгөрөөсөн. Тиймээс Бага хурлаа хуралдуулаад Их хурлаа хуралдуулахаар болсон. Үүний дүнд залуучуудын байгууллагын удирдах бүрэлдэхүүн бүхэлдээ шинэчлэгдсэн.

Дийлэнх олонх нь аймаг орон нутгийн хүмүүс багтсан. Дэд ерөнхийлөгч нар нь бүгд шинээр томилогдсон. Залуучуудынхаа зовлон жаргалыг мэддэг, Удирдах зөвлөлдөө олон жил болсон хүмүүсийг сонгосон. НАМЗХ- ны нарийн бичгийн даргаар ажиллаж байсан, Уул уурхайн дэд сайд Г.Тэмүүлэн боллоо. Холбооныхоо Ерөнхий нарийн бичгийн даргыг анх удаа эмэгтэй хүнээр томилсон. Энэ холбооны түүхэнд анх удаа эмэгтэй хүнийг гаргаж ирлээ. Манай Ерөнхий нарийн бичгийн дарга Мөнгөнцэцэг анх МАСЗХ-ноосажлын гараа- гаа эхэлсэн туршлагатай хүн. Тэгэхээр бид холбоондоо бүрэн өөрчлөлт хийж чадсан. Миний бие Дэд ерөнхийлөгч, Удирдах зөвлөлийн ажлаа өгсөн.

-НАМЗХ-ны Их хурал насны хязгаарыг нэмснээс болж маргаан дагуулж Л.Оюун-Эрдэнэ дарга нэр дэвшихээс хүртэл татгалзсан гэдэг яриа гараад байна. Уг нь намын Удирдах зөвлөлөөс насны хязгаарыг өөрчилж болохгуй гэсэн чиглэл өгсөн гэсэн?

-Насны асуудал дээр манай ажлын хэсэг ажиллаад дүрмэн дээр байгаа заалтыг өөрчилсөн. Энэ нь Их хурлын бүрэн эрхийн асуудлынхаа хүрээнд шийдэгдсэн. Насны хязгаар гэдэг бол манай холбооны баримтлах үнэт зүйл, зарчим биш. Бид энэ холбоонд орж идэвхтэй байж өөрийгөө таниулахын төлөө зүтгэж, намынхаа баримталдаг эв нэгдэл, шударга ёс, эрх чөлөөг суралццаг. Т ийм болохоор намын дүрэм, үнэт зүйлд ч тэр нас тийм ч чухал биш. Нас гэдэг зүгээр л техникийн асуудал.

Тиймээс үүнийг амьдралдаа нийцүүлсэн. Насны хязгаар 35 гэж байхад сонгогдсон хүн 39 хүртлээ ажлаа хийж байсан. Холбооны өмнөх удирдлагууд ч гэсэн тэгж ирсэн. Тэр утгаараа 39 гэсэн хязгаар тогтооё, 39 хүрээд холбооноосоо хүндэтгэлтэй гардаг практик зүйлийг цаасан дээр буулгасан юм. Амьдрал дээр 39 хүрчихсэн залуус энэ холбоонд харьяалагдан яваад байсан. Үүнийг төлөөлөгчдийн олонхи нь дэмжиж баталсан. Насны асуудлыг барьж эв нэгдлийг эвдэх гэсэн оролдлогууд их явсан. Гэсэн ч аймаг, нийслэлээс ирсэн олон залуусын олон- хийн шийдвэрээр ингэж өөрчилсөн.

-МАН-ын залуучуудын байгууллага төдийгүй намд өв залгамжилсан хунтайж нар гарч ирлээ гэдэг яриа гарсан. Та ч гэсэн тэдний нэг нь?

-Манай холбоо руу гаднаас нь давшилсан буруу мэдээлэл. Залуучууд энэ намыг сонгох болсон нэг 'итгэл үнэмшлийн нэг нь өвөө, аав, ээж нарын явж ирсэн нам гэдэг ойлголт. Ингэж бүхий л шат дамжлагаар явж ирлээ. Үүнийг үгүйсгэж болохгүй. Түүнээс биш мөнгөтэй нь ордог. Мөнгөгүй нь үлддэг гэж манай холбооны зарчимд ч байхгүй зүйл. Тэгж ч явж ирээгүй. Биднийг гаднаас нь хагалах гэж янз бүрийн оролдлогууд явсан нь үнэн. Гэхдээ бид өөрсдийн үнэт зүйл болох үзэл баримтлалдаа үнэнч явсан юм. Үүнийгээ ч Их хурлаараа харуулсан.

-Энэ долоо хоногийн олны анхаарлын төвд байгаа асуудал мэдээж АН-ын бүлгийн мэдээлэл. Ардын намынхан хамтарсан Засгийн газар байгуулахдаа гэрээнээсээ албан тушаалын асуудлаа л шийдвэрлэсэн. Бусад зүйл дээр нь хойрго хандаж Засгийн газрын ажлыг дэмжихгүй байна. Засагт орсон сайд нь “Бид хамтдаа” аянаараа орон нутагт ажиллахдаа АН-ыг гутаасан зүйл ярьж байна гэх юм?

-Эдийн засгаа унагаан, төрийн бүтцийг хямралд оруулсан тул биднийг Засагт хамтрахыг урьсан юм. Урьж тохирохдоо тулгамдсан томоохон асуудлууд дээрээ хамтарч шийдвэр гаргаадявна гэсэн. Тухайлбал, Оюу толгой, Таван толгой, Сонгуулийн тухай хууль, Үндсэн хуулинд еөрчлөлт оруулах уу үгүй юу гэсэн. МАН Засагт орохдоо алдааг чинь ил шүүмжилж ярина гэдгээ хэлсэн. Нөхцөл байдал хүндэрсэн гэдгээ  ухаарч байгаа юм бол энэ уналтыг зогсоох тал дээр хамтарч ажиллая гэж орж ирсэн.

Хамтарсны дараа Эдийн засгийн өршөөлийн хууль Их хуралд орж ирсэн. Түүн дээр ноцтой яригдсан нэг зүйл нь юу гэхээр өмнөх Засгийн газрын  үед маш их мөнгө төгрөгийн асуудал үүссэнээ цайруулах гэж,оролдож байна гэж үзсэн. Уг хуулийн гол зорилго нь аж ахуйн нэгжүүдийн татварын асуудлуудыг хөнгөвчилж, эдийн засагт нааштай нөлөө үзүүлэх.

Гэхдээ энэ өнгөлөн далдлалтан дотор мөнгө төгрөгтэй холбоотой асуудлуудаа цайруулах гэж байна гэж үзээд энэ асуудал дээр хатуу байр суурьтай зогсож байгаа. Тэгэхээр л хамтарч Засаг барьж байж дэмжихгүй байна гээд байгаа юм. Бид хамтрахдаа энэ бүх зүйлийг цайруулна гэж ороогүй. Үүнд л асуудлын зангилаа байна.

-Эрт орой нь мэдэгдэхгүй ч Ардын нам Засгаас гарна гээд байгаа. Гэхдээ хугацаа нь хэдийд байх юм бол. Дараагийн Засгийн газраа хэрхэн бүрдүүлэх вэ гээд асуудлууд байна даа?

-Өөрсдөө Засгийн газарт урьж авч ирчихээд тохироогүй асуудал дээр биднийг дэмжүүлэх гэж шахаж байна. Энэ нь буруу. МАН дотор одоогийн нөхцөл байдлыг ажиглаж байна. Засгаас гарна гарахгүй гэдэг зүйл яригдаагүй. Засгийн газарт орсон манай сайд нар ажлаа хариуцлагатай хийж, болж бүтэхгүй байгаа зүйл дээр нь хэнээс ч илүү хүч чармайлт гарган ажиллаж байгаа Т иймээс албан ёсоор Засгаас гарна гэж шийдээгүй. Гэхдээ ханилж яваад нөхрөө, унаж яваад морио гэдэг биз дээ.