Засгийн газрын дундаж наслалт 1.5 жил
“Ажилдаа” хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн Г.Баярсайхан, Д.Ганбат, Д.Тэрбишдагва, С.Ганбаатар нар оролцлоо.
Ерөнхийлөгчийн өргөн барьж буй хуулийн төслүүд ,тухайлбал төрийн албаны тухай хуулийн төсөл дээр та бүхэн ямар байр суурьтай байна вэ?
УИХ-ын гишүүн С.Ганбаатар “ 25 жил МАНАН-гийнхан Монгол төрийг сүйдэлж хаяснаа дээр дооргүй ойлгож байх шиг байна. Үүн дээр Ерөнхийлөгч санаачлага гаргаж энэ асуудлыг хөндөж тавьсанд үнэхээр талархаж байгаа. Төрийн албан хаагч төрд итгэж ажиллахаас илүү бүлэглэл фракцид итгэн ажилладаг болсон. Энэ байдлаас гарах үндсэн аргуудыг маш чухал томьёолж ярьсан. Миний зүгээс нэмэх, зарим зүйлийг асууж тодруулах зүйл бий. Ямартай ч энэ зүйлийг яаралтай боловсруулах ёстой. Бид иргэний нийгэм биш намын нийгэм байгуулсан. Намынханд эрх ямба дутаагүй хариуцлага дутаж байгаа. Бие даагчдын зүгээс энэ хуулийг яаралтай батлах ёстой гэж үзэж байна.
УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва “Төрийн албан хаагчийн хууль чухал хууль. Гэхдээ Монгол төрийг хэрхэх эсэхийн талаар иж бүрнээр нь авч үзэх хэрэгтэй. Бид төрийн дархлаа гэдэг асуудлыг ярих ёстой. Сүүлийн 25 жилд Засгийн дундаж наслалт 1.5 жил болсон. Ерөнхийлөгчийн оруулж ирж байгаа хуулийн олон зүйл дээр санал нэгтэй байна.
УИХ-ын гишүүн Д.Ганбат “Төр ямар ажлаа хийгээд, ямар ажлаа хийхгүй байна вэ гэдэг нь чухал. Төрийн албан хаагчдын хууль сайжрах ёстой байна. Нэг нам гарч ирээд албан хаагчдын тоог нэмдэг. Тиймээс тогтсон төрийн албатай болох цаг болсон.
УИХ-ын гишүүн Г.Баярсайхан “ Нам байгуулах асуудалд илүү буурь суурьтай хандах ёстой. Ерөнхийлөгчийн оруулж ирсэн хуульд их чухал заалтыг тусгасан байна лээ би дэмжиж байгаа. Ард түмнийг намаар хуваахыг болиулах шаардлагатай байна. Төрийн алба шатлалтай байх ёстой.
Дэлгэрэнгүйг бичлэгээс үзнэ үү