УИХ-ын гишүүн С.Одонтуяа
2015.06.24

Сургууль цэцэрлэгийн 1750 байр шаардлагатай

Ойрын таван жилд Монголд сургууль цэцэрлэгийн 1750 байр шаардлагатай болно.

Харин эдгээр обьектийг барих төсөв мөнгөний боломж байхгүй гэдгийг бодлого боловсруулагчид хүлээн зөвшөөрч байгаа юм. Тиймээс хүүхэд харах үйлчилгээний эрх зүйн зохицуулалтыг яаралтай батлах хэрэгтэй болжээ. Энэ талаар УИХ-ын гишүүн С.Одонтуяа “Одоогийн нөхцөл байдал маш аюултай байгаа. Харгалзах хүнгүй учраас хүүхдүүд хохирч байна. Энэ хууль хүүхдийн аюулгүй байдлыг хангах зорилготой” гэлээ.

Хэрэв энэ хууль батлагдвал 330 гаруй мянган иргэн ажлын байртай болж 60 мянган иргэнд ажил эрхлэх боломж нээгдэх аж.  

                      Дэлгэрэнгүйг бичлэгээс үзнэ үү