Эрүүл, аюулгүй орчинд хүүхэд харах үйлчилгээг зохион байгуулж, хүртээмжийг нэмэгдүүлэхэд анхаарна
Боловсрол, шинжлэх ухааны яам, Боловсролын ерөнхий газраас “Нийслэлийн цэцэрлэгийн хүртээмжийг сайжруулахад хүүхэд харах үйлчилгээний оролцоо” уулзалт зохион байгууллаа.
Уулзалтад БШУЯ, БЕГ, Нийслэлийн боловсролын газар, Хүүхэд гэр бүл залуучуудын хөгжлийн газар, хэлтсийн дарга, мэргэжилтнүүд, дүүргүүдийн хүүхэд харах үйлчилгээ эрхлэгчдийн төлөөлөл оролцож цэцэрлэгийн хүртээмжийг сайжруулахад авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, хүүхэд харах үйлчилгээний өнөөгийн байдлын талаар ярилцаж, асуулт хариулт явуулсан юм.
Монгол улсын Засгийн газрын 2022 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 218 дугаар тогтоол гарсан. Тогтоолд цэцэрлэгийн хүртээмж багатай байршилд хүүхэд харах үйлчилгээг хэрхэн хэрэгжүүлэх боломжийг судалж, зохих арга хэмжээ авч ажиллахыг даалгасан.
Нийслэлийн хэмжээнд 06 дугаар сарын 01-ний өдрийн байдлаар 7 дүүргийн 96 төвд, 311 хүүхэд харагч ажиллаж, 1546 хүүхэд “Хүүхэд харах үйлчилгээ”-д хамрагдаж байна.
Холбоотой мэдээ
2024.12.20
2024.12.20
2024.12.19