С.Одонтуяа: Үйлдвэрлэлийг дэмжихэд хэвлэл мэдээллийн хэрэгслүүд чухал үүрэг гүйцэтгэнэ
Ардчилсан намын бүлгийн хуралдаа- наар өчигдөр болж хэд хэдэн асуудлыг хэлэлцжээ. Тухайлбал, өнгөрсөн долоо хоногт бүлгийн гишүүдийн хийсэн ажлын тайлантай танилцаж, энэ долоо хоногт хэлэлцэх хууль, тогтоомжийн талаар санал солилцсон байна.
Өнгөрсөн хугацаанд АН-ын гишүүд бүтээн байгуулалтын төслүүдийг хариуцан ажилласан. Энэ ажлаар бүтээн байгуулалт, ажлын байр бий болгох төслүүдтэй холбоотой судалгааны ажлууд, шаардлагатай хууль эрх зүйн орчны асуудлууд, Засгийн газрын тогтоолтой холбоотой асуудлуудыг танилцуулгадаа дурдлаа.
Өнгөрсөн долоо хоногт УИХ-ын дарга З.Энхболд “Чингис” бондын зээлээр үйлдвэрлэлээ өргөтгөсөн, технологийн шинэчлэл хийсэн зарим үйлдвэрийн ажилтай танилцсан. Сүүлийн үед “Чингис” бондыг үр ашиггүй тараасан гэсэн ташаа мэдээллийг зохион байгуулалттайгаар явуулж байгааг АН-ын бүлэг эсэргүүцэж байгаа. “Чингис” бондын дэмжлэгтэйгээр аж үйлдвэрийн салбарт мэдэгдэхүйц ахиц гарсан. Үйлдвэрлэлийн салбарт 948.9 тэрбум төгрөгийн, уул уурхайн салбарт 550 гаруй тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгосон байгаа.
Өмнө нь Оюутолгой, Тавантолгой төслөөс урьдчилгаа авсан мөнгийг халамж хэлбэрээр хавтгайруулан тарааж байсан бол “Чингис" бондын хөрөнгөөр импортын бүтээгдэхүүнийг орлох, экспортын үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, мал аж ахуйн бүтээгдэхүүнээ эцсийн бүтээгдэхүүн болгоход шаардлагатай үйлдвэрүүдэд хөрөнгө оруулалт хийсэн. Тухайлбал, “Эко Пак Монгол” компани хаягдал цаасаар импортыг орлох бүтээгдэхүүнүүдийг хийсэн байна. Мөн “Чингис” бондын хөрөнгөөр санхүүжсэн ноос ноолууран бүтээгдэхүүнүүдийн үйлдвэрлэлтэй танилцсан. Хөдөө аж ахуйн биржийн үйл ажиллагаатай бас танилцсан.
Энэ бирж байгуулагдсанаар өнгөрсөн хугацаанд нэг их наяд төгрөгийн гүйлгээ хийгдсэн байна. мөн орон нутагт түүхий эдийн дамын наймаа зогссон, үнийн огцом өөрчлөлт гарахгүй байгаа зэрэг эерэг өөрчлөлтүүд гарсан байна. Иймд хоосон улс төржих бус бодитой ажлын байр бий болгох, бүтээн байгуулалтын төслүүдээ дэмжих тал дээр Ардчилсан нам анхааран ажиллаж байгаа. Ойрын хугацаанд Үйлдвэрлэлийг дэмжих тухай хууль орж ирнэ. Мөн Төрөөс аж үйлдвэрийн талаар баримтлах бодлогын эцсийн хэлэлцүүлэг хийгдэж байгаа” гэлээ.
Ш.Түвдэндорж: Үндсэн хуулийн Цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийг хэлэлцэнэ
Өнөөдрийн хуралдаанаар Үндсэн хуулийн Цэцийн тухай хуулийн шинэчилсэн найруулга болон Үндсэн хуулийн Цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн шинэчилсэн найруулга, тэдгээрт холбогдох бусад хуулийн төслүүдийн талаар Монгол Улсын Ерөнхийлөгч Ч.Өнөрбаярын мэдээллийг сонсч, санал солилцлоо.
Мөн УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг санаачилж, өргөн барьсан Эрүүгийн байцаан шийтгэх хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслийг хэлэлцлээ. Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн төслөөр байгууллагын бүтэц, зохион байгуулалт, хангамжид өөрчлөлт оруулахыг зорьсон байна. Эдийн засгийн өнөөгийн байдал сайнгүй байгаа тул энэ асуудлыг хэлэлцэх цаг болоогүй гэж бүлгийн гишүүд үзлээ.
Цэцийн есөн гишүүний гурав нь орон тооны, бусад нь орон тооны бус байдаг. Мөн зарим нь гадаадын олон нийтийн байгууллагаас хэрэгжүүлж буй төслийг хариуцах зэрэг өөр үйл ажиллагаа явуулж байгааг хориглож, бүх гишүүнийг орон тооны болгох зэрэг асуудлыг хэлэлцэх боломжтой гэж үзсэн. Түүнчлэн Үндсэн хуулийн Цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийг хэлэлцье гэж бүлгийн хуралдаанаар шийдвэрлэлээ. Гэхдээ тодруулах зүйлс бий.
Жишээлбэл, Үндсэн хуулийн Цэцийн нэг гишүүн хэрэг маргаан үүсгэх шаардлагагүй гэж буцаадаг байсныг өөрчилж, бага суудлынхаа хуралдаанаар хэлэлцдэг болох, мөн зарим асуудлыг шийдвэрлэхэд нэлээд цаг зарцуулагддаг тул хугацааг нь сунгаж өгье гэх мэт процессыг нь баталж өгье гэдэг дээр бүлгийн гишүүд санал нэгдлээ. Эрүүгийн байцаан шийтгэх хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг бүлэг дээр хэлэлцсэн. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны эсрэг гэмт хэргийг хаана хамааруулах вэ гэдэг асуудал байна. Хэрэг хянан шийдвэрлэх явцад хүний эрх зөрчигдсөөр байна, удаан хугацаагаар хорьж байна, харгис хэрцгий хандаж байна.
Энэ бүхнийг томоохон хуулиудыг хэлэлцэх явцдаа хариуцах эздийг нь оноож, хуваарилах зохицуулалтыг хийе гэсэн санаа байгаа юм. УИХ- аар Эрүүгийн тухай, Эрүүгийн хэрэг хянан Шийдвэрлэх тухай, Зөрчлийн тухай, Захиргааны тухай, Прокурорын байгууллагын тухай гэх мэт томоохон хуулиудыг хэлэлцэж байгаа. Эдгээр хуулийн хүрээнд АТГ, ЦЕГ, Прокурор ямар хэргийг яаж мөрдөх вэ гэдгийг тус бүрийн хуульд нь тусгах нь зүйтэй гэж үзсэн. Өөрөөр хэлбэл, агуулгын хувьд нь дэмжиж байгаа, хэлбэрийн хувьд эргэж харах шаардлагатай байгаа юм гэлээ.
Бүлгийн удирдлагууд мэдээлэл хийсний дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа.
-Тавантолгойн ордыг ашиглахтай холбоотой холбогдох тогтоолын төслийг энэ долоо хоногт хэлэлцэх асуудлын жагсаалд багтаасан байна. Бүлэг энэ асуудал дээр ямар байр суурьтай байгаа вэ?
С.Одонтуяа: УИХ-ын даргын зөвлөлөөс гаргасан энэ долоо хоногт хэлэлцэх асуудлын жагсаалтад багтсан байна. Гэхдээ ажлын хэсэг албан ёсоор мэдээлэл хийгээгүй байгаа. Ажлын хэсэг нийт 14 зүйл заалтаар дүгнэлт гаргах ёстой гэж үзэж байгаа юм. Одоогоор зарим зүйл заалт дээр тодорхой дүгнэлт хийгээгүй байгаа тул энэ асуудлаар өнөөдрийн хуралдаан дээр тодорхой мэдээлэл хийгээгүй.
-Гацууртын асуудлаар АН-ын бүлэг байр сууриа хэвээр хадгалж байгаа юу?
С.Одонтуяа: Гацууртын асуудлаар Ардчилсан намын байр суурь хэвээрээ байгаа. Ардын намын авсан завсарлага энэ долоо хоногт дуусах байх. Тэгээд асуудлыг хэлэлцээд нэг шийдэлд хүрнэ гэж найдаж байна.
Ш.Түвдэндорж: Ардчилсан нам аж үйлдвэрийн хувьсгал гэж олон жилийн өмнөөс ярьсан. Үүний төлөө ч тууштай ажиллаж байгаа. Үндэсний хэмжээний 29 том төсөл боловсруулчихсан байгаа. Тэдгээрийг хэрэгжүүлэх асуудлыг ирэх долоо хоногт бүлэг дээр ярилцана. “Гүйх нохойд гүйхгүй нохой саад” гэдэг шиг хамтраад засаг байгуулж байгаа бол хамтарсан шиг хамтраад эдийн засгийн хүндрэлээсээ гаргаад цааш хамтарч ажиллах шаардлагатай байна.
Үгүй бол хамтарсан нэртэй, хэвлэл мэдээллээр эсрэг зүйл ярьдаг, муу муухай бүгдийг Ардчилсан намд үүрүүлдэг, гүжирддэг. Жишээ нь “Чингис” бондын асуудлыг сая С.Одонтуяа гишүүн хэллээ. Гэх мэтчилэн “бүгдийг йдэж уусан, энэ улсуудаа эдийн засгийн өршөөлийн хуулиар чөлөөлөх гэж байна” гэж ярьж байна.
Албан ёсоор хэлэхэд төрийн хөрөнгөнд гар дүрсэн нэг ч албан тушаалтан энэ хуулиар чөлөөлөгдөхгүй. Өнгөрсөн хугацаанд МАН хоёр их наяд төгрөг хавтгайрсан халамжаар тараасан бол манай нам энэ хэмжээний төгрөгийг үндэсний бүтээн байгуулалт, аж үйлдвэрт зориулсан байгаа. Та бүхэн мэдэж байгаа. Өндөг, сүүний гэх мэт олон үйлдвэр дотоодын хэрэгцээгээ хангаж чадахуйц хэмжээнд хүрсэн. Хамтарсан засаг байгуулсан боловч сөрөг хүчин мэт аашилж, хэлж ярьж байгаа гишүүд хэлэх үгээ бодож хэлэхгүй бол бид зохих хэмжээгээр ёс зүйн асуудал хөндөж, хууль шүүхийн байгууллагаД 'хандана гэдгээ албан ёсоор мэдэгдэж байна.
С.Одонтуяа: Эдийн засгийн хүндрэлийн гол шалтгааныг үзэхээр нэгт, бид импортоос хэт их хамааралтай байгаа, нөгөөтэйгүүр өнгөрсөн хугацаанд хавтгайрсан халамжийг дэмжиж өөгшүүлсэн. Тийм учраас бид “өөрсдөө үйлдвэрлэгч орон болъё, монгол хүн өөрөө ажлын байртай болъё” гэсэн зорилтод гол анхаарлаа төвлөрүүлж ажиллах нь эдийн засгийн хүндрэлээс гарах гол гарц гэж үзэж байгаа. Манай гишүүд үүн дээр ажил хэрэгч, тооцоо судалгаатай хандаж, ямар хууль эрх зүйн орчин дутагдалтай байна, аль нь хоорондоо уялдахгүй байна.
Засгийн газрын тогтоолыг ямар асуудал дээр яаралтай гаргах шаардлагатай байна вэ гэдгийг тодруулахаар өнгөрсөн долоо хоногт нэлээд олон байгууллагуудаар явж уулзсан. Бид урьд 5-6 тэрбум төгрөгийг ийм бага хүүтэйгээр үйлдвэрлэлээ хөгжүүлж өргөжүүлэхийн тулд авч байсан түүх ховор. Маш өндөр хүүтэй авдаг байсан. Өнөөдөр зарим үйлдвэрүүд үр ашгаа өгч хараахан амжаагүй байна.
Гэхдээ удахгүй хоёр сарын да’раа, хоёр жилийн дараа, 20 жилийн дараа ул суурьтайгаар харна. Тийм учраас үйлдвэрлэлийг дэмжих, үйлдвэрлэл эрхлэгч нарыг сурталчлахад манай хэвлэл мэдээллийн хэрэгслүүд бас их чухал үүрэг гүйцэтгэнэ.