Хөвсгөл далайн тойрон аялалдаа гараарай
Монгол орон нь ерөнхийдөө далайн түвшингөөс дээш өргөгдсөн өндөрлөг газарт оршино.
Нутгийн баруун болон хойд хэсэгт өндөр өндөр уул нурууд их байдаг бол төв болон зүүн, зүүн урагш тийшлэх тусам газрын гадарга харъцангуй намсан ирдэг байна. Монгол нутгийн гадаргын дундаж өндөр нь далайн түвшинөөс дээш 1580 м бөгөөд нутгийн 80 гаруй % далайн түвшинөөс дээш 1000м-т өргөгдсөн байдаг байна.
Энэ нь дэлхийн хуурай газрын дундаж өндрөөс 800 м –ээр, Ази тивийн дундаж өндрөөс 600 гаруй м -ээр өндөр байна. Тухайлбал Монгол нутагт Алтайн сүрлэг уулс, Хангайн сүрлэг уулс, Хөвсгөлийн сүрлэг уулс, Хэнтийн сүрлэг уулс, Хянганы сүрлэг уул нуруунууд гэсэн 5 үндсэн тогтолцоотой. Эдгээрээс хамгийн өндөр нь том нь Алтайн сүрлэг уулсын тогтолцоо юм.
Үзэсгэлэнт Хөвсгөл далайн аялал