БОНХАЖЯ-ны сайд Д.Оюунхорол
2015.06.05
Жуулчид их очдог дөрвөн үндсэн чиглэлийг тохижуулахаар болжээ
Монгол Улсын Засгийн газар энэ жил Герман улсад зохион байгуулдаг Олон Улсын аялал жуулчлалын ITB Берлин үзэсгэлэнд анх удаа түншлэгч орноор оролцсон.
Энэ үзэсгэлэнд түншээр оролцохын тулд Засгийн газар 700 мянган еврог төлсөн. Албан ёсны түншээр оролцсон орнуудын аялал жуулчлалын салбараас олох орлог жил ирэх тусам өсөн нэмэгддэг . Жишээ нь Турк улс ердөө 5 жилийн дотор Дотоодын нийт бүтээгдэхүүн 30 гаруй хувийг аялал жуулчлалын салбараас олдог болсон байх жишээтэй. Манай Улс мөнгө төлж улс орноо сурталчилсны хэрэг энэ жилээс эхлэн гарах уу гэдэг асуулт дараах сурвалжлагыг бэлтгэхэд хүргэлээ.