“Нүүдэл трейд” ХХК толилуулж байна
Гайхамшигтай Хөвсгөл нутагт дурсамжтай аялалыг зөвхөн танд...
2015.06.09

“Нүүдэл трейд” ХХК толилуулж байна

Манай компани Нүүдэлчин Монголын аялал жуулчлалын брэнд бүтээгдэхүүнийг гадаад, дотоод зах зээлд худалдаалах үйл ажиллагааг гол чиглэлээ болгон ажилладаг. 

Бид нүүдэлчдийн уламжлалт ахуй, эко орчинг бүрдүүлэн үйлчилдгээрэ бусдаасаа онцлог. 

Манай байгууллагын давуу тал нь зорилго нэгтэй, туршлагатай баг явган, авто, морь тэмээн, уулын, загасчлах, фото гэх мэт сонирхолтой аяллуудыг хэрэглэгчийн хүсэл сонирхолын дагуу зохион байгуулж ажилладаг.

Монгол орны хамгийн сонирхолтой бүсэд аялах сонголт бүхий хөтөлбөрөө Та бүхэнд танилцуулж байна.

1. Ойт хээрийн бүсэд  - “Монгол Далай” уриатайгаар далай тойрох морин аялал, “Далай ээж”  Морин аялал, “Алун Гоо- Ариг ус ” морин аялал, “Бөө мөргөл” морин аялал, "Цаатан ард" морин аялал, Загасчлах аялал.

2. Тал хээрийн бүсэд  -  "Их хаан" уриатайгаар Чингис хааны хөшөөт цогцолбор,13 – р Зуун цогцолбор, "Мэргэн харваачид" адал явдалт, морин аялал нутгаар.

3. Говийн бүсэд - "Давтагдашгүй Монгол" гэсэн уриатайгаар "Анхны хүн" аялал, "Торгон зам" аялал, "Гайхамшигт Говь" аялал, "Динозаврын мөр" аялал гэх мэт багц аялалуудыг Тэмээ, Монгол морьтой санал болгож байна.

Монгол морь, уламжлалт ахуй, ёс заншил, соёлын өвийн онцлогтой  эдгээр 3 бүс нутагаар аялахдаа мартагдашгүй дурсамжийг та мэдрэх болно.    

                                     

Бид дараах захиалгат үйлчилгээг зохион байгуулна

• Хурим болон бал сарын аялал зохион байгуулах
• "Морин уралдаан" бооцоот тэмцээн, Бэсрэг Наадам, Морьтон баатарууд шоу арга хэмжээнүүдийг зохион байгуулна.

 Дэлхийн түүхийн өв,өлгий Морьтон ардуудтай Монголын сайхан нутагт адал явдалаар дүүрэн сонирхолтой аялаарай.                                

                                                         

Энэ гаригийн хаана ч мэдрээгүй мэдрэмжийг танд санал болгож байгаадаа Бид баяртай байна. 

Бидний тухай илүү ихийг энд дарж үзнэ үү ?