ХХАА-н яамны сайд Р.Бурмаа
2015.06.08
ХАА-н салбарын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлнэ
ХАА-н салбарт орж байгаа хөрөнгө оруулалтын хэмжээ нэмэгдэхгүй байгааг салбарын сайд нь онцолжээ.
Тиймээс ирэх жилүүдэд тус салбарт оруулах хөрөнгө оруулалтын хэмжээг нэмэгдүүлэхэд анхаарлаа хандуулна гэж байна.
2014 оны урьдчилсан гүйцэтгэлээр манай улсын эдийн засгийн өсөлт 7,8 хувьд хүрсэн энэхүү өсөлтөд малын тоо 52 сая толгойд хүрч эдийн засгийн уламжлалт салбар болох хөдөө аж ахуйн салбар 14,4 хувиар өссөн үзүүлэлттэй гарсан юм. Манай улс дан ганц уул уурхай гэлгүйгээр уламжлалт мал аж ахуйгаа түшиглээд хөгжих боломжтойг судлаачид хэлдэг.