ШӨХТГ Арилжааны банкуудын "Тулаан" хэзээ эцэслэгдэх вэ
2015.06.04

ШӨХТГ Арилжааны банкуудын "Тулаан" хэзээ эцэслэгдэх вэ

Энэ асуултын хариу их хэрэгтэй байна гэдгийг иргэд онцолж байсан юм. Учир нь арилжааны нэр бүхий арав гаруй банкинд хаягласан гомдол Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт удаа дараа ирсний дагуу  шалгалт хийж, хэд хэдэн зөрчлийг илрүүлсэн байдаг.

Иргэдээс нийт зээлсэн мөнгөний нэг хувийг шимтгэл, хураамж хэмээн 500-15 мянган төгрөг авч байгаа нь Өрсөлдөөний тухай хууль, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 22.1.1, 22.1.3 дахь заалтыг зөрчиж байж. Ингээд “Капитрон”, “Худалдаа хөгжлийн банк”, “Голомт”, “Капитал”, “Хас” зэрэг банкинд зөрчил арилгуулах 5/426 тоот албан бичгийг хүргүүлжээ.

Үүнд өөрийн банкны зээлийн үйлчилгээний шимтгэл,хураамжийн талаар мэдээллийг зээлдэгчдэд бүрэн, үнэн зөв өгч байх, зээлийн шимтгэл, хураамжийг давхардуулж авахгүй байх, зээл олгосны шимтгэлийг гарч буй зардалтай уялдуулан үндэслэлтэй тогтоохыг шаардсан байна.

...“Хас” банк өрхийн хэрэглээ, орон сууц, хашаа байшин, оюутны зээл зэргийг олгохдоо зээл олголтын шимтгэлд үнийн дүнгийн 0.5-1 хувьтай тэнцэх хэмжээний төлбөр, хураамжид 500-15 мянган төгрөгийг авдаг байна. Энэ нь банкны хүү бодох аргачлал, хүү, шимтгэл, хураамжийн мэдээллийн ил тод байдлын журмын 1.3.17-гийн “Шимтгэл, хураамж” гэж банкнаас тогтоож, харилцагчаар төлүүлж буй үнийн дүнгийн тодорхой хувиар илэрхийлсэн хэмжээг, эсвэл тогтмол тогтоосон дүнг олгоно” гэж зааснаас үзэхэд шимтгэл, хураамж нь зээлдэгчээр төлүүлж болох нэг төрлийн төлбөр байхаар тогтоожээ...

Энэ талаар ШӨХТГ-ын дэд дарга А.Ариунболдоос тодруулахад "Манай байгууллага иргэдийн гомдлын дагуу болж, бүтэхгүй байгаа зүйлийг шалгадаг. Гэвч ихэнхдээ хууль, шүүхийн байгууллагын үүдийг татдаг хэмээн зэмлэл хүртдэг. Гэхдээ энэ удаагийн арилжааны банкинд хийсэн шалгалтаар хэд хэдэн ноцтой зөрчил илэрсэн. Үүний жишээ зээлийн шимтгэл, хураамж. Гэтэл арилжааны банкууд үүнийг байж болох асуудал хэмээн шат шатны шүүхэд хандсан.

Хэдийгээр арилжааны банкны үйл ажиллагаанд дээрх мөнгө ашиглагддаг бол үндэслэлтэй тайлбар гаргах ёстой. Тэдний зүгээс зээл! олголтын явцад гардаг үйл ажиллагааны зардал гэж тайлбарладаг” хэмээсэн юм. Энд өөр нэг баримт хэлье, “Хас” банк өрхийн хэрэглээ, орон сууц, хашаа байшин, оюутны зээл зэргийг олгохдоо зээл олголтын шимтгэлд үнийн дүнгийн 0.5-1 хувьтай тэнцэх хэмжээний төлбөр, хураамжид 500-15 мянган төгрөгийг авдаг байна.

Энэ нь банкны хүү бодох аргачлал, хүү, шимтгэл, хураамжийн мэдээллийн ил тод байдлын журмын 1.3.17-гийн “Шимтгэл, хураамж” гэж банкнаас тогтоож, харилцагчаар төлүүлж буй үнийн дүнгийн тодорхой хувиар илэрхийлсэн хэмжээг, эсвэл тогтмол тогтоосон дүнг олгоно” гэж зааснаас үзэхэд шимтгэл, хураамж нь зээлдэгчээр төлүүлж болох нэг төрлийн төлбөр байхаар тогтоожээ. Гэтэл энэхүү банкны зүгээс зээл олголтын зардал гэх зээлийн дүнгийн 0.5-1 хувьтай тэнцэх хэмжээний шимтгэлийг авдаг ч хураамж хэмээн дахин авч байгаа нь дээрх журмын зохицуулалтыг зөрчиж байгаа юм.

Гэтэл нэр бүхий дээрх есөн банк тус газрын байцаагч нарыг үндэслэлгүй дүгнэлт гаргасан хэмээн өнгөрсөн оны арванхоёрдугаар сард Захиргааны хэргийн анхан шатны XX шүүхэд гомдол гаргаж, Захиргааны хэргийи Давж заалдах шатны шүүхэд дахин гомдол гаргасаар өчигдөр Улсын дээд шүүхийн босгыг давсан юм. Шүүх хуралд нэхэмжлэгчээр арилжааны нэр бүхий банк, шүүгдэгчээр ШӨХТГ-ын бие төлөөлөгч оролцсон юм.

Шүүх хурлын өмнө яригдсан нэг асуудал нь хэрэв шүүхийн шийдвэр ШӨХТГ-ын талд гарвал арилжааны банкууд шимтгэл, хураамж нэрээр авсан хэдэн тэрбумаар тоологдох мөнгийг иргэдэд буцааж олгох уу гэсэн асуулт байв. Гэвч энэ удаагийн шүүх хуралд энэ тухай ямар нэг нэхэмжлэл ирээгүй гэдгийг ШӨХТГ, арилжааны банкны төлөөлөл хэлсэн.

Нөгөө талаар хэрэв иргэд хүсвэл хууль, шүүхийн байгууллагад гомдол гаргах боломжтой аж. Харин арилжааны банкууд шимтгэл, хураамж хоёрыг давхардуулж авах болсон талаар тайлбар хэлэхдээ “Үйл ажиллагааны зардал” гэснээс өөрийг онцолсонгүй.

Улмаар шүүх бүрэлдэхүүнд “Хаан”, “Худалдаа хөгжлийн банк”-ны өмгөөлөгчийн зүгээс “Мэргэжлийн өмгөөлөгчөөр өмгөөлүүлэх хүсэлтэй байна” гэдгээ албан бичгээр уламжилсан. Энэ хүсэлтийг шүүх бүрэлдэхүүн хүлээн авч шүүх хурлыг энэ сарын 15-ны өдөр хүртэл хойшлуулав.

Ямартай ч нийгэмд хүлээлт үүсгэсэн асуудал энэ удаа эцэслэгдсэнгүй. Хэрэв энэ асуудал эцэслэгдвэл арилжааны нэр бүхий банкууд ямар учиртай шимтгэл, хураамж авсан нь нотлогдох юм. Үүний дараа иргэдэд арилжааны банкинд шимтгэл, хураамж нэрээр өгсөн мөнгийг эргүүлэн авах эрх зүйн орчин үүсэх талтай.