
Чингисийн талбайд "Хүүхдийн баяр"-ын нэгдсэн арга хэмжээ
2015.06.02
Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах баяр өнөөдөр тохиож байна.
Нийслэлийн Засаг даргын тамгын газраас Чингисийн талбайд "Хүүхдийн баяр"-ын нэгдсэн арга хэмжээг зохион байгуулж, нийслэлийн хүүхэд багачууд төв талбайдаа цуглан, баяраа тэмдэглэж байна.
Төв талбайд болж буй 1500 хүүхдийн урлагийн тоглолтыг Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл Хүүхдийн төлөө үндэсний газрын дарга И.Нарантуяа тэргүүтэй албаныхан, эцэг эх, хүүхэд багачууд үзэн сонирхлоо.
Хүүхдийн төлөө үндэсний газар