Төв сувиллын хүүхдүүдийг баярлууллаа
Хүүхдийн төв сувилалд бэлэг, тусламж гардууллаа.
2015.06.02

Төв сувиллын хүүхдүүдийг баярлууллаа

Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба болон Монгол-Оросын хамтарсан "УБТЗ" хувь нийлүүлсэн нийгэмлэгийн хамт олон өнөөдөр 10 цагт БГД-ийн Хүүхдийн төв сувилалд бэлэг, тусламж гардууллаа.

Дутуу болон бага жинтэй нярайг торниулах, бүтэн өнчин, хагас өнчин, олдмол 3 хүртэлх насны өсөлт бойжилтын хоцрогдол, хоол тэжээлийн дутагдалтай хүүхдийг эмчлэх, сувилах, сэргээн засах чиглэлээр төрөлжсөн улсын хэмжээний цорын ганц байгууллага нь БГД-ийн Хүүхдийн төв сувилал юм.

Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба болон Монгол-Оросын хамтарсан "УБТЗ" хувь нийлүүлсэн нийгэмлэгийн хамт олон тус төвийн нэг ангийг иж бүрэн тохижуулан, оюуныг хөгжүүлэх тоглоом, зөөлөн тоглоом зэргийг хүлээлгэн өгжээ.