Хүүхдийн баярын мэндчилгээ
ХУД-ийн ИТХ-ын дарга Д.Батбилэг
2015.06.02

Хүүхдийн баярын мэндчилгээ

Хан-Уул дүүргийнхээ хатан бүүвэй ижий нар алаг хөөрхөн хүүхэд багачууддаа Олон улсын Хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн баярын мэнд Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нэрийн өмнөөс болон хувиасаа өргөн дэвшүүлье.  

Хан-Уул дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал 2014-2017 оныг “Хүүхдэд ээлтэй Хан-Уул” жил болгон зарлаж энэхүү хүрээнд Засаг даргын Тамгын газартай хамтран  “Хүүхэд хөгжил”, “Хүүхэд хамгаалал” гэсэн хоёр чиглэлийн дагуу дүүргийнхээ хүүхэд бүрийн ирээдүйн төлөө эрүүл, аюулгүй орчинд өсч торних, боловсрох нөхцлийг улам сайжруулах  олон олон арга хэмжээг хэрэгжүүлж байна.

2015 онд Хан-Уул дүүргийн түүхт 50 жилийн ой тохиож байгаатай холбогдуулан нэн тэргүүний асуудал болох сургууль, цэцэрлэгийн хүртээмж, чанарыг сайжруулах тал дээр анхааран сургууль, цэцэрлэгүүдийг шинээр ашиглалтанд оруулахаар дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал бодлогоор дэмжин ажиллаж байна.

Олон улсын Хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн халуун  мэндийг Монголын бүх хатан бүүвэй ижий нар, хонгор хөөрхөн үрсдээ хүргэхийн ялдамд ижий бүрийн сэтгэл сүү шигээ цагаан, мөнх хөх тэнгэр шигээ амгалан байж, үр хүүхэд бүрийн нүднээс аз жаргал, баяр баясгалан гэрэлтэн байж, амьдрал нь үргэлж баяр цэнгэл, инээд хөөрөөр баярлаж, бялхаж байх болтугай.

  ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН               ДАРГА  Д.БАТБИЛЭГ