Эрүүл мэнд, спортын сайд хүүхдүүдийг баярлууллаа
Эрүүл мэнд спортын сайд Г.Шийлэгдамба, Хүүхдийн төв сувилалын бяцхан багачууд
2015.06.02

Эрүүл мэнд, спортын сайд хүүхдүүдийг баярлууллаа

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр. Бидний нэрлэж заншсанаар “Хүүхдийн баяр”. Дэлхийн бүх багачууд өнөөдөр хамгийн гоё хувцсаа өмсөж, баярлаж хөөрөн, амьралынхаа нэгэн дурсамжтай өдрийг аз жаргалтайгаар тэмдэглэн өнгөрүүлж байна.

Өнөөдөр Эрүүл мэнд спортын сайд Г.Шийлэгдамба Хүүхдийн төв сувилалын бяцхан багачуудад гарын бэлгээ өгч, баярын мэнд хүргэж, эрүүл энхийг хүслээ. Хүүхдий төв сувилалд 100 гаруй хүүхэд хүмүүждэг аж. Эцэг эхийн хайр халамж дутсан бяцхан багачуудад ээж, аав нь болсон тус төвийн багш ажилчид Хүүхдийн баярын энэ өдөр бяцхан үрсээ баярлуулж байна. Сувилалын багачууд ирсэн зочдод урлагийн тоглолтоор бэлэг барилаа.

Мөн ЭХЭМҮТ-ийн Хүүхдийн эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлж байгаа 10 гаруй хүүхдүүдийн биеийн байдал, эмчилгээ үйлчилгээний талаархи эцэг эхчүүдийн сэтгэдэлийг хувцаалсаж,  бяцхан хүүхдүүдэд, эрүүл энхийг хүссэн юм.

Түүнчлэн Тархины саажилттай хүүхдүүдийн сувилалын барилгын санхүүжилтэд зориулсан "Халуун болор" 1000 төгрөг Facebook давалгаанд нэгдэж сарын цалингаа хандивлалаа.