УИХ-ын лобби бүлгийг UNICEF-ийн суурин төлөөлөгч дэмжихээ илэрхийлэв
УИХ-ын гишүүн С.Одонтуяа UNICEF-ийн суурин төлөөлөгчөөр шинээр томилогдсон Роберто Бэнест нар
2015.06.02

УИХ-ын лобби бүлгийг UNICEF-ийн суурин төлөөлөгч дэмжихээ илэрхийлэв

УИХ-ын гишүүн С.Одонтуяа UNICEF-ийн суурин төлөөлөгчөөр шинээр томилогдсон Роберто Бэнестийг хүлээн авч уулзлаа.

Роберто Бэнест УИХ-ын гишүүдийн санаачилгаар гэр бүл, хүүхэд хөгжлийг дэмжих лобби бүлэг байгуулагдсанд баяр хүргэж, лобби бүлгийн үйл ажиллагааг бүх талаар дэмжиж ажиллахаа илэрхийллээ.

УИХ-ын гишүүн С.Одонтуяа Роберто Бэнест нар УИХ-аар хэлэлцэгдэж байгаа Хүүхдийн эрхийн хууль, Хүүхэд хамгааллын хуулийг аль болох богино хугацаанд өргөн  хүрээнд хэлэлцүүлж саналыг  боловсруулах талаар онцгой ач холбогдол өгч, тодорхой ажил хэрэгч саналууд дээр хамтарч ажиллахаар боллоо.