Шинэ галерей, "Зам" роман хоёроор зэрэг бэлэг барив
Майн баярын жагсаалын үеэр авахуулсан зураг. Б.Явуухулан, Н.Банзрагч, Н.Надмид, Өвгөөдэй хэмээх Дамдинсүрэн нар.
2015.05.29

Шинэ галерей, "Зам" роман хоёроор зэрэг бэлэг барив

Монголын урлаг, утга зохиолын оршихуйд нэгэн зэрэг хоёр шинэ хаалга нээгдэв. Уран зургийн шинэ галерей, утга зохиолын “шинэ” роман монголчуудын мэлмийд зэрэг буув.

Энэ бол үргэлжилсэн үгийн нэрт зохиолч Н.Банзрагч агсны 90 жилийн ойд зориулсан галерейн болон “Зам” романы гурав дахь хэвлэлийн нээлт байлаа. Үүний ач холбогдлыг өндөрт үнэлсэн нь сар болгон, эсвэл жил бүр галерей нээнэ гэж үгүй. Түүнтэй адил яруу найрагч . Ц.Буянзаяагийн хэлсэнчлэн XX зууны утга зохиолд өөрийн гэсэн үнэт чанараа хадгалсан, давтагдашгүй романыг залуу үе гар дээрээ авах боломж бүрдсэнээрээ онцлог юм.

Энэ арга хэмжээнд БСШУ-ы сайд Л.Гантөмөр, БОНХАЖ-ын   сайд Д.Оюунхорол болон ардын уран зохиолч П.Бадарч, Д.Цоодол, Т.Галсан тэргүүтэй утга зохиолынщ салбарын төлөөлөл ирсэн.        

Галерейн хойморт Н.Банзрагч агсны бүтээлийг 15ш ботиор эмхтгэсэн номоо эгнүүлэн цэнхэр дэвсгэр дээр өржээ. Чанх ард нь мөн цэнхэр хөшиг байсныг уригдан ирсэн хоёр сайд нээсэн нь Н.Банзрагч агсны хөрөг байв. Энэ үеэр утга зохиолын зарим төлөөлөл үгээ хэлсэн. Ардын уран зохиолч, соёлын гавьяат зүтгэлтэн П.Бадарч насны эрэмбээрээ эхэнд гарч бяцхан түүх ярив. “Банзрагч надаас 11 ах ч бид найзууд байсан. “Зам” романыг анх хэвлүүлэхэд хавтасных нь зургийг надаар зуруулж байсан.

Мөн түүний гэргий, алдарт уртын дуучин Н.Норовбанзадын анхны уран бүтээлийн тоглолтыг надаар хөтлүүлж байлаа. Манай хүн их шооч. Тайзан дээр намайг тоглолт хөтөлж байхад жуумалзаад л байх юм. Юундаа хүн шоолоод байв гэсэн чинь “Чамайг ярихаар дээд шүд чинь ерөөсөө харагдахгүй юм” гэдэг байгаа. Бид хоёрт Москвагийн паян гэж нэлээд юм бий. Яривал их түүхтэй. Муу халзан Банзаа