Ерөнхийлөгч аваргуудтай сэлфий хийв
2015.05.28

Ерөнхийлөгч аваргуудтай сэлфий хийв

Хамаг Монгол Улс хийгээд Их Монгол гүрэн, Монгол туургатны сүлд хайрхан болсон өнө эртний түүхтэй “Бурхан Халдун” уулын тэнгэрийг тайх тахилга, Монгол Улсын бүх цэргийн хар сүлдийг цэнгүүлэн тахих төрийн их ёслол өнөөдөр Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын нутагт орших Хан Хэнтий уул болох Бурхан Халдун уулнаа болсон.

 Энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын гишүүн, дархан аварга Б.Бат-Эрдэнэ, улсын аварга С.Мөнхбат нартай өөрөг хийжээ.

 Тэрбээр зургийг өөрийн фэйсбүүк хуудаснаа байршуулан "Бурхан Халдун хайрханы төрийн тахилга сайхан боллоо. Хурмаст хураа хайрлаж газар дэлхий дэлгэнэх цаг ирж байна" хэмээн бичсэн байна.