Баянгол дүүргийн гэрэлтүүлгийг алсаас удирдах боломжтой
2015.05.22

Баянгол дүүргийн гэрэлтүүлгийг алсаас удирдах боломжтой

Баянгол дүүргийн 2013, 2014 оны Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр гэр хороололд суурилагдсан гэрэлтүүлгийн ажлын гүйцэтгэлтэй дүүргийн удирдлагууд танилцжээ.

Энэхүү үйл ажиллагаанд Баянгол дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүн ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ, УИХ-ын гишүүн С.Одонтуяа, нийслэлийн ИТХ-ын төлөөлөп Ц.Алтанцэцэг, Ц.Одонтунгалаг, дүүргийн ИТХ-ын дарга Д.Дэлгэрбат, Засаг дарга Д.Оросоо, ШУА- ын ФТХ-ийн эрдэм шинжилгээний ажилтан П.Золбаяр болон бусад албаны хүмүүс соролцсон байна.

Баянгол дүүрэг 2013- 2014 онд нийслэл, дүүргийн орон нутгийн хөгжлийн сангийн 2.6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар дүүргийнхээ зургаан гэр хороонд 2067 ширхэг гэрэлтүүлэг суурилуулан бүрэн гэрэлтүүлэгтэй болгожээ. Тус гэрэлтүүлэг нь автомат хяналт удирдлагын системд бүрэн холбогдсон, интернэт болон гар утас ашиглан алсын зайнаас хянаж удирдах боломжтой аж. Цаашид дүүргийн 2015, 2016 оны орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр орон сууцны хорооллын дунд хийгдэх гэрэлтүүлгийг тус технологоор тоноглон 100 хувийн гэрэлтүүлэгтэй болгохоор төлөвлөөд байгаа аж.