Нэг сарынхаа цалин 1 сая төгрөгийг хандивлалаа
УИХ-ын гишүүн С.Эрдэнэ
2015.02.12

Нэг сарынхаа цалин 1 сая төгрөгийг хандивлалаа

УИХ-ын гишүүн С.Эрдэнэ

БГД-ийн 10-р хорооны иргэн Сэдэд овогтой Оюунгэрэл нь БГД-ийн 16-р хорооны ӨЭМТ-д ахлах сувилагчаар ажилладаг бөгөөд 2015 оны 4-р сард АНУ-ын Нью-Йорк хотноо зохиогдох 18 дахь удаагийн хэт холын гүйлтийн тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох гэж байна.

Тив дэлхийн хэмжээний тэмцээнд эх орныхоо нэрийг гарган оролцож байгаа С.Оюунгэрэлийг дэмжээд миний зүгээс нэг сарынхаа цалин 1 сая төгрөгийг хандивлалаа.

Гаргасан амжилт: 

Дээд амжилт: 127,7 км
2005 онд 127,7км 
2006 онд 121 км
2007 онд 116 км гүйжээ.

Эх орныхоо нэрийг өндөрт гаргаарай. Амжилт хүсье!