Иргэдээс сэтгэл ханамжийн судалгааг сар бүр авна
Баянголчуудыг нэг үгээр азтай гэж болно. Учир нь энэ засгийн үед дэд бүтэц, эрүүл мэнд, нийгмийн хамгааллын гээд олон чиглэлээр хамгийн их зүйл энэ дүүрэгт хийгдсэн гэхэд буруудахгүй. Иргэд ч үр шимийг нь хүртээд байгаа юм.
Тухайлбал, бусад дүүрэгт байхгүй зориулалтын иж бүрэн тоноглол бүхий нэгдсэн эмнэлэгийг тус дүүргээс УИХ-д сонгогдсон гишүүдийн санаачлагаар барьж өнгөрсөн онд үүдийг нь нээжээ. Эмчилгээ үйлчилгээний нэр төрөл хоёр дахин нэмэгдэж, тав тухтай орчинд үйлчлүүлэх болсондоо талархалтай байгаа тухайгаа УИХ-ын гишүүд, дүүргийн удирдлагатай уулзах уулзалтын үеэр иргэд хэлж байлаа.
Иргэдтэйгээ байнга уулзаж, хийсэн ажлаа тайлагнаж хэвшсэн УИХ-ын гишүүн С.Одонтуая,УИХ-ын гишүүн ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ болон ИТХ-ын дарга Д.Дэлгэрбат, Засаг дарга Д.Оросоо нарын албаныхан өнгөрсөн онд хийсэн ажлаа иргэдэд тайлагнаж байгаа аж.
Дүүргийнхээ зарим хорооны иргэдтэй уулзах үеэр гудамж талбай, харанхуй, гэмт хэрэг зөрчил их, ажил олдохгүй байна, эмнэлгийн үйлчилгээ хүртээмж муу, газар өмчлөх тухай гэхчлэн олон санал гомдол иргэдийн зүгээс тавьдаг байсан бол энэ удаа арай өөр зүйл ярьдаг болжээ. Архины тухай, хүүхэд харах тухай, эрүүл мэндийн даатгалын тухай гэхчлэн хүлээгдэж буй хуулиуд хэзээ батлагдах, аль шатандаа яваа зэрэг асуудлыг илүүтэй сонирхож байлаа.
Улсын төсвийн хөрөнгөөр хийгдэж буй “Гудамж” төслийн хүрээнд нийслэлийн 33 уулзварыг шинэчилсэний 11 нь Баянгол дүүргийнх. Тэр утгаараа зам талбайтай холбоотой гомдол санал бага байсан биз. Үүнээс гадна дүүргийн хөрөнгө оруулалтаар ч мөн цөөнгүй зам талбай шинэчлэгдсэн байна. Мөн гэр хорооллын есөн хорооныхоо бүх гудамжийг 100 хувь гэрэлтүүлэгтэй болгосон болохоор гэмт хэргийн гаралт тодорхой хувиар буурч, иргэд айдасгүй харих болжээ.
100 хувь гэрэлтүүлэгтэй болгосон болохоор гэмт хэргийн гаралт тодорхой хувиар буурч, иргэд айдасгүй харих болжээ.
Сургууль цэцэрлэгийн хүрэлцээ хангамж муу байгаа энэ үед дүүргийн төсвөөс 15 тэрбумын хөрөнгө оруулалтаар долоон сургуулийн өргөтгөлийн шинэ байр, хоёр сургуулийн их засвар, дөрвөн цэцэрлэгийн шинэ байр барьж, нэг цэцэрлэгт өргөтгөл хийжээ. Ингэснээр сурагчдын суудлын тоо 3700 аар нэмэгдсэн аж.
Өнгөрсөн онд хийгдсэн нэг том ажил нь яах аргагүй “Усан спорт сургалтын төв”ийг ашиглалтад оруулсан явдал гэж болно. Нэг ээлжиндээ 25-30 хүн хүлээн авах хүчин чадалтай усан бассейнээс гадна 15-20 хүний багтаамжтай фитнесс клуб, чийрэгжүүлэх танхимтай аж. Гэмт хэрэг гарах магадлалтай орон сууцны орчмын 175 цэгийг камержуулсанаар тухайн орчинд гарах гэмт хэргийн тоо буурчээ.
Орон сууцны дээвэр засвар, цахилгаан шатны аюулгүй байдал, хаалга цоожийг шинэчилсэн, найман хороог шинэ цогцолбор байртай болгосон, “Түмэнд үйлчлэх төрийн өргөө” буюу дүүргийн ЗДТГ-ын шинэ байр ашиглалтад орсон гээд өнгөрсөн онд Баянгол дүүргээс хийсэн ажлыг тоочвол нэлээд хэдэн хуудас болох нь дамжиггүй юм.
Юутай ч энэ бүхэнд талархалтай байгаа гэдгээ тайлангийн уулзалтын үеэр иргэд илэрхийлж байлаа. БГД-ийн есдүгээр хорооны иргэн Ч.Лодойдамба, “Нэлээд их юм хийсэн. Их сайхан эмнэлэгтэй болгосон, харанхуй гудамж гэрэлтэй болсоноос хойш гэмт хэрэг гарлаа гэж дуулдахаа байсан. Ядаж хогоо цагт нь сайн аваад байдаг болсон нь бидэнд их сайхан байна.
Энэ бүхэнд баярлалаа гэж хэлмээр байна”, Есдүгээр хорооны иргэн н.Бат-Эрдэнэ, “ Би жижиг бизнес хийдэг хүн. Хороондоо гурван давхар цэцэрлэг барихаар төсөл бичээд зургаа гаргачихсан. 450 сая төгрөг байхад л бүрэн барьж дуусгах боломжтой. Хүсэлтээ холбогдох газарт нь илгээсэн. Энэ ажилд дүүргийн удирдлага болон эрхэм УИХ-ын гишүүд дэмжлэг үзүүлээсэй гэж хүсч байна” гэхчлэн өөр өөрийн санал бодлоо илэрхийлсэн юм.
Ядаж хогоо цагт нь сайн аваад байдаг болсон нь бидэнд их сайхан байна.
Иргэдийн зүгээс хамгийн түгээмэл тавигдсан асуудал нь газар өмчлөл, гэр хорооллын дахин төлөвлөлтийн тухай байлаа. Газар өмчлөх тухайд дүүргийн иргэдэд боломж нээлттэй. Тиймээс газар өмчлүүлэх цахим бүртгэлд зарласан хугацаанд нь хамрагдаад газар өмчлөх боломжтой гэдгийг дүүргийн газрын албаны дарга тайлбарласан юм. Харин гэр хорооллыг дахин төлөвлөх тал дээр компанитай гэрээ хийхдээ их болгоомжтой хандаарай.
Дүүргийн мэргэжилтнүүдээс зөвлөгөө авч, заавал гурвалсан гэрээ хийж байж газраа өгөхгүй бол эрсдэл учирч мэднэ гэдгийг С.Эрдэнэ гишүүн нэлээд сайн анхааруулаад авна лээ. Хэдийгээр Баянгол дүүрэг эрүүл мэндийн шинэ төвтэй болсон ч эмч сувилагч нарын ур чадвар харилцаанд иргэд шүүмжлэлтэй хандаж байлаа. Германы долоон үйлдэлтэй ор гэхчлэн хамгийн сүүлийн үеийн дэлхийн стандартад нийцсэн тоноглолтой эмнэлэг байгуулж өгсөн байхад түүнд ажиллаж байгаа эмч ажилчид эмчилгээ үйлчилгээг тэр хэрээр сайн үзүүлэх учиртай.
Тиймээс дүүргийн иргэдэд төрийн үйлчилгээ үзүүлж буй бүх салбарт сэтгэл ханамжийн судалгааг сар бүр авч, харилцаа ур чадвар дээр нь анхаар хэмээн С.Эрдэнэ гишүүн албадын дарга нарт “үүрэгдлээ”. Ам нээвэл уушги нээ гэдэг. УИХ-ын гишүүд болон дүүргийн удирдлагатай уулзсан дээрээ хувь хувьсгалын олон асуудлыг энэ мэтээр иргэд хөндөж байлаа. Нэг үеэ бодвол дүүргийн Засаг захиргаанаас хийж буй ажил нь нүднээ ил болжээ.
Уулзалтын далимаар ирэх онд хийж дуусгах бүтээн байгуулалтын талаар дүүргийн удирдлагууд дуулгалаа. Үүний нэг нь Ахмад настны нөхөн сэргээх эмчилгээ сувилалын төв юм. Эрүүл мэндийн зургадугаар төвийн суурин дээр баригдах энэ төв нь 60 ортой ахмадын нөхөн сэргээх эмчилгээний тасгийн зэрэгцээ 100 ортой хүүхдийн эмнэлэгтэй байх аж. Мөн Ахмад хөгжлийн төв барих гэнэ.
100 ортой хүүхдийн эмнэлэгтэй байх аж. Мөн Ахмад хөгжлийн төв барих гэнэ.
Дүүргийн хэмжээнд иргэдийн амралт, ногоон байгууламжийг арчлах, хамгаалах, мод сөөг цэцэг, цэцгийн мандал, хүлэмжийг үржүүлэх зорилгоор “Баянгол- Агропарк” байгуулжээ. Ашиглалтын шаардлага хангахгүй барилгыг дахин төлөвлөх, бага сургууль цэцэрлэгийн цогцолбор барих, 11 дүгээр цэцэрлэг шинэ байртай болох, Хүүхэд хөгжлийн төв, хүүхдийн номын сантай болох спорт цоцолбор, цагдаагийн хоёрдугаар хэлтсийн шинэ байр.хүүхдийн зуны зуслан гэхчлэн энэ онд хийх бүтээн байгуулалтын олон ажил хүлээж байгаа аж.