Байгаль орчны доройтлын 53 хувь нь хүний нөлөөнөөс бий болдог
Байгаль орчны төлөв байдлын 2013, 2014 оны тайлан гарч, УИХ-ын байнгын хороогоор хэлэлцсэн. Уг асуудлаар БОНХАЖЯ- ны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын дарга Г.Нямдаваатай ярилцлаа.
-Байгаль орчны төлөв байдлын тайлан ямар ач холбогдолтой бичиг баримт вэ?
Байгаль орчны төлөв байдлын тайлан нь байгаль орчны талаар төрийн бодлого боловсруулах, шийдвэр гаргахад суурь мэдээлэл, баримт болдог, байгаль орчны төлөв байдлын өөрчлөлтийн чиг хандлагыг тодорхойлж буй баримт бичиг юм. Энэ баримт бичигт үндэслэж, экологийн аюулгүй байдлыг хангах замаар тогтвортой хөгжлийн зорилтыг тодорхойлдог зэрэг олон ач тустай. Байгаль орчны төлөв байдлын тайланг хоёржил тугам боловсруулж, УИХ- ын БОХХАА-н байнгын хороо болон УИХ-ын чуулганаар хэлэлцүүлж байхаар заасан.
Үүний дагуу Байгаль орчны төлөв байдлын 2013-2014 оны тайланг боловсруулж, албан ажлын хэрэгцээнд зориулан эмхэтгэл болгон -хэвлүүлсэн байгаа.Энэ удаагийн төлөв байдлын тайланд 2013, 2014 оны тоон мэдээллийг суурь болгон авч үзэхийн зэрэгцээ боломжтой зарим үзүүлэлтээр олон жилийн мэдээг эрдэмтдийн зөвлөмжид тулгуурлан боловсруулж, дүгнэлт гаргасан.Гол ач холбогдол нь иргэд, байгууллагууд, төрийн бодлого тодорхойлогчдод байгаль орчны талаар хамгийн сүүлийн үеийн бодит мэдээлэл өгч байгаа баримт юм.
-Энэ тайлангаас харахад байгаль орчинд гарч байгаа томоохон өөрчлөлтүүд юу байна вэ?
Төлөв байдлын тайланд уур амьсгал, цаг уур, гадаргын болон гүний ус, хөрс, ургамал, амьтан гэх мэт байгалийн бүх нөөцийг багтаадаг. Эдгээрийн дотроос голлох үүрэгтэй нь уур амьсгал, цаг уурын үзүүлэлт юм. Уур амьсгалын өөрчлөлтийн улмаас дулаарлын үйл явц харьцангуй эрчимтэй үргэлжилж, 1940-2014 оны хүртэлх 75 жилийн хугацаанд Монгол орны газрын гадарга орчмын агаарын жилийн дундаж температур 2.1 хэмээр дулаарч, жилд орох хур тунадасны хэмжээ долоо орчим хувиар буурсан байна.
Нутгийн төв болон баруун бүс нутгаар эрчимтэй дулаарах хандлага. ажиглагдсан. Жилд орох хур тунадасны хэмжээ дунджаар долоо, орчим хувиар буурч, мөстөл, мөсөн голын хайлалт сүүлийн 10 жилд хамгийн их хэмжээнд хүрсэн. Сүүлийн хоёр жилийн цаг агаарын өөрчлөлтийн явцаас сонирхуулахад өнгөрсөн онд Өмнөговь аймгийн Ханбогдод долдугаар сарын 17-нд +41.4, Дорноговь аймгийн Сайншандад мөн сарын 30-нд +41 хэм хүрсэн нь хамгийн их халуун байв. Харин агаарын хамгийн. бага температур тухайн жилд Завхан аймгийн Цэцэн-Уулд хоёрдугаар сарын 3-нд -47.2 хэм, Отгон суманд -46.7 хэмд хүрсэн.
Байгаль орчны доройтлын 53 хувь нь хүний нөлөөнөөс, 47 хувь нь байгалийн өөрийнх нь зүй тогтлоос шалтгаалж байдаг
-Уур амьсгалын өөрчлөлтөөс болж гарах гамшигт үзэгдэл нэмэгдсэн талаарх тоон баримт байна уу?
СүүлиЙн жилүүдэд байгалийн аюултай үзэгдлийн давтамж нэмэгдэх болсон. Тухайлбал, сүүлийн 25 жилийн үзүүлэлтээс харахад 1991-1993 онд 12-16 удаа аюултай болон гамшигт үзэгдэл тохиолдсон байхад 2012- онд 85-123 болж, 20 жилийн дотор 10 дахин нэмэгджээ. Тохиолдож байгаа аюултай болон гамшигт үзэгдлүүдийн 24 хувийг хүчтэй салхи шуурга эзэлж байгаа бол ширүүн аадар бороо 21, уруйн үер болон аянга цахилгааны үзэгдэл 13 хувийг эзэлж байна. Жишээ нь, 2013 оны долдугаар сарын 4-нд Сэлэнгэ аймгийн Түшиг суманд аадар бороо, мөндөр, нөөлөг салхи тохиолдсон бол өнгөрсөн оны мөн долдугаар сард Архангай аймгийн Хашаат сумын Номгон багийн нутагт өргөнөөрөө 300- 400 метр, уртаараа 10 км орчим нутгийг хамарсан догшин хуй салхи, ширүүн аадар бороо, зургаан см орчим голчтой том мөндөр орсон.
Энэ салхины үеэр нэг хүн амь насаа алдаж, 413 сая төгрөгийн эд материалын хохирол учирсан. Хүчтэй салхи, шуурганаас гадна ус, үерээс шалтгаалсан хохирол багагүй гарч байна. Сүүлийн 12 жилд ус цаг уурын гаралтай гамшигт үзэгдлийн улмаас 424 хүний амь эрсдэж, 1сая мал хоргодон, 564 тэрбум 191 сая420мянган төгрөгийн хохирол учирсан байна. Амь насаа алдсан хүмүүсийн 41.2 хувь нь хүчтэй салхи шуурганы улмаас, 22.4 нь ширүүн аадар бороо, уруйн үерээс болж эндсэн байна.
-Цаг агаарын өөрчлөлтийн улмаас шар шороон шуурга буюу түйрэн элбэг гарах болсон гэдэг. Энэ талаар тоо баримт гарсан уу?
Манай улсад шороон шуургаар шуурах давтамж ихэссэн шүү дээ. Тоосны багажийн хэмжилтээр 2013 оны гуравдугаар сарын 8-ны өдөр нэг шоо метр агаар дахь тоосны агууламж Номгон сум орчимд 3633 микрограмм хүрсэн нь ердийн үеийнхээс 70 дахин ихэссэн гэсэн үг. Мөн Дорноговийн Замын- Үүдэд байрлуулсан лидарын хэмжилтээр тоос газрын гадаргаас дээш 2.5 км өндөрт тархаж, агаарын урсгалаар зүүн, зүүн өмнө зүгт шилжин зүүн хойд Азийн бүс нутгийг хамарсан байна.
Энэ шуурга, тоосыг түйрэн гэж нэрлэх болсон. Үүнд говийн бүс нутгийн хөрс ихээхэн эмзэг, салхины нөлөөнд автагдан хийсэх нь амархан, нөгөө талаас томоохон уул уурхайн олборлолт, тээврийн автомашинууд нь бэлчээр нутгийг талхлан хөрс, ургамлын бүрхэвчийг талхалж байгаа зэрэг олон хүчин зүйл нөлөөлж байна.
Судалгааны дүнгээс үзэхэд 1960 оноос хойш 2014 оны байдлаар түйрэнгийн дэгдэлт бараг гурав дахин ихэссэн. Харин 2013-2014 оны төлөв байдлаас харахад шороон шуурганы давтагдал бага зэрэг буурсан нь зундаа хур бороо ихтэй, өвөл нь цас ахиу орж, хавартаа хөрс харьцангуй чийгтэй байсантай холбоотой. Түүнчлэн хүчтэй салхи үүсэх агаар мандлын хүчин зүйлийн нөлөө ч бага байсан нь нөлөөлсөн.
-Уул уурхайн лиценз, олборлолт ашиглалт, нөхөн сэргээлтийн байдал ямар байна вэ?
Манай орны байгалийн төлөв байдлын өөрчлөлт, ялангуяа доройтолд нөлөөлж байгаа хүчин зүйлүүдийг авч үзэхэд 53 хувь нь хүний нөлөөнөөс, 47 хувъ нь байгалийн өөрийн зүй тогтлоос шалтгаалсныг судалгааны дүн илтгэж байна. Эдгээрийн дотор уул уурхайн олборлолт томоохон сөрөг нөлөөтэй. 2015 оны нэгдүгээр сарын 6-ны байдлаар ашигт малтмалын 2736 тусгай зөвшөөрөл 11.0 сая га талбайд олгогдсон байгаа нь нийт нутаг дэвсгэрийн 7.0 хувийг эзэлж байна.
Үүнээс ашиглалтын 1391 тусгай зөвшөөрөл бүхий 1079.9 мян га, хайгуулын 1345 тусгай зөвшөөрөл бүхий 9.9 сая га талбайг эзэлж байна. 2014 оны эхний байдлаар Монгол Улсын хэмжээнд уул уурхайн хайгуул олборлолтын үйл ажиллагааны улмаас 24636,8 га талбай эвдрэлд орж, үүнээс үйл ажиллагаа явуулж буй уул уурхайн аж ахуйн нэгжүүдийн эвдрэлд оруулсан талбай 19895,1 га, техникийн нөхөн сэргээлт хийсэн талбай нь 10263.1 га, биологийн нөхөн сэргээлт хийсэн талбайн хэмжээ
6781.5 байна. Улс орны эдийн засгийн байдал хүнд байгаатай холбоотой алт олборлолтыг дэмжих шийдвэрүүд гарч байгаа. Алт олборлохын зэрэгцээ зохих хууль, байгаль орчны үнэлгээний дагуу нөхөн сэргээлт хийх шаардлагыг БОНХАЖЯ- ны зүгээс тавьж ажиллана.
-Байгаль орчны төлөв байдлын өөрчлөлтийг үзүүлэх гол үзүүлэлтүүдийн нэг цөлжилт хэр газар авч байгаа бол...?
Цөлжилт бол манай орон төдийгүй дэлхийн байгалийн төлөв байдлын өөрчлөлтийг илэрхийлдэг чухал үзүүлэлт. Монгол Улсын Засгийн газраас 2010 онд баталсан “Монгол Улсын цөлжилттэй тэмцэх үндэсний хөтөлбөр”-т тусгасны дагуу үндэсний хэмжээний үнэлгээ, зураглалын ажлыг таван жил тутамд гаргаж, Засгийн газарт тайлагнах болсон. Энэ зорилтын хүрээнд 2011 онд дөрөв дэх удаагийн үндэсний хэмжээний үнэлгээг хийсэн.
Монгол орны цөлжилтийн судалгааг 1990, 2000, 2007 болон 2011 онд хийсэн үр дүнгээс харахад байгалийн хүчин зүйл болон хүний үйл ажилагаатай холбоотой цөлжилтийн үйл явц нэмэгдэх хандлагатай байна. 2010 оны байдлаар Монгол улсын нийт нутаг дэвсгэрийн 77,8 хувь нь их, бага хэмжээгээр цөлжилт, газрын доройтлын үйл явцад өртсөн гэж гарсан. Үүний 35,3 хувь нь сул, дунд,-6,7.нь хүчтэй, хувь нь нэн хүчтэй зэрэглэлд хамрагдаж байна.
Цөлжилтийн үйл явц нь газар нутаг, цаг хугацааны турШид хувьсан өөрчлөгдөх олон янзын хүчин зүйлээр. тодорхойлогддог. Энд хүн амын өсөлт, нийгэм, эдийн засаг болон улс төрийн олон улсын худалдааны зэрэг дам хүчин зүйлс, газар ашиглалтын хэлбэр, уур амьсгалын өөрчлөлт зэрэг шууд хүчин зүйлс багтана. Орчин үед цөлжилтийн асуудал нь байгалийн хязгаарлагдмал нөөцийг зохисгүй ашиглаж байгаатай салшгүй холбоотой гэж хэлж болно. Өнөөдрийнбайдлаар говь хээрийн бүсийн нийт 145 сумын төв, суурин газар тодорхой хэмжээнд доройтож элсний нүүдэлд өртсөн нь орон нутгийн иргэдийн амьдралд сөрөг нөлөө үзүүлж байна.
Тухайлбал, Говь-Алтай аймгийн Хөхморьт, Жаргалан, Дорноговь аймгийн Замын-Үүд, Өргөн, Өмнөговь аймгийн Цогтцэций, Ханбогд, Сүхбаатар. аймгийн Түвшинширээ, Наран сумдын нутаг цөлжилт, элсний нүүдэлд илүү өртөж байна. Мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн эрдэмтдийн хийсэн судалгаагаар 2008 оныг 1995-1997 онтой харьцуулахад 124,8 сая га бэлчээрийн газрын долоон хувь нь нэн хүчтэй талхагдалталд өртсөн бол 63 хувь нь хүчтэй талхлагдсан гэх дүгнэлт гарсан.
Энэ нь нийт бэлчээрийн газрын 70 хувь нь талхлагдсан байгааг харуулж байна. Аймгуудаар авч үзвэл цөлжилтийн хүчтэй, нэн хүчтэй зэрэглэлд Говьсүмбэр аймгийн нутаг дэвсгэрийн62.8, Дорнодын 43.5, Сүхбаатарын 31.1, Дундговийн 27.9, Өмнөговь аймгийн 17.5 хувь нь тус тус хамрагдаж байна.
-Бэлчээрийн цөлжихөд хамгийн гол нөлөө үзүүлж байгаа зүйл юу вэ?
Хамгийн гол нөлөөллийг бэлчээрийн мал сүрэг үзүүлж байна. Малын тоо толгойн өсөлт, бууралтын явцыг 1960 оноос хойшхи хугацаанд авч үзвэл нийт малын тоо толгой 1970-1990 оны хооронд 20-25 саяын хооронд хэлбэлзэж байжээ. Харин 1995 оноос хойш малын тоо хоёр дахин нэмэгдсэн байна. Газрын харилцаа, барилга, геодези, зураг зүйн газрын тайлан мэдээнд дурдсанаар бэлчээрийн даац 32.5 хувиар буюу 16 сая хонин толгойгоор хэтэрсэн байна. Сүргийн бүтцэд өөрчлөлт гарч хангайн болон хээрийн бүсийн бэлчээрт хамгийн их сөрөг нөлөө үзүүлдэг ямааны тоо огцом өсч, нийт сүргийн 46 хувийг эзлэх болсон нь цөлжилт, бэлчээрийн газрын доройтлын үндсэн хүчин. зүйл болж байна.
Ус, цаг уур, орчны хүрээлэнгээс. гаргасан мэдээллээс харахад бэлчээрийн даац. хэтэрсэн сумдад Баян-Өлгийн Баяннуур, Булган, Увсын Тэс, Завхан, Наранбулаг, Ховдын Дарви, Манхан, Зэрэг, Мөст, Говь-Алтайн Бигэр, Т онхил, Чандмань, Баянхонгорын Баянлиг, Бөмбөгөр, Архангайн Өгийнуур, Хашаат, Цахир, Булганы Дашинчилэн, Өвөрхангайн Баруун баян-Улаан, Хархорин, Өмнөговийн Сэврэй, Ханбогд, Дорноговийн Улаанбадрах, Хөвсгөл, Мандах, Хатанбулаг, Сайхандулаан, Алтанширээ сумд орсон байна.
Хамгийн сүүлд хийсэн усны тооллогын тоо баримт өгнө үү. Цөлжилт усны нөөц багасахад нөлөөлж байна уу?
Сүүлийн жилүүдэд нийт нутаг дэвсгэрт орсон хур тунадасны хэмжээ нэмэгдэж, гадаргын усны нөөц олонжилийн дунджаас 4.3 хувиар нэмэгдэж, гол, горхи, булаг шанд сэргэж, нэмэгдсэн мэдээтэй байна. Жишээ нь, Туул голын сав газарт 2013 онд явуулсан усны тоо бүртгэлийн дүн- мэдээг 2011 оныхтой харьцуулж үзэхэд 278 байсан гол горхи 288, болсон, булаг шанд 411 байсан бол 444, 16 байсан рашаан 36, нуур тойром 92 байсан бол 95 болж нэмэгдсэн байх жишээтэй.
Томоохон нууруудын усны түвшин 1996-2011 он хүртэл буурах явцтай байсан. Харин 2013, 2014 онд Хөвсгөл, Хар-Ус зэрэг их нууруудын усны түвшин олон жилийн дунджаас ахиу, Увс нуурынх дунджийн орчим байна. Тэрхийн Цагаан нуурын усны түвшин олон жилийн дунджийн орчимд буурь нуурын түүнээс зургаан см бага, хээрийн бүсийн Өгий нуурынх олон жилийн дунджийн орчимд, Буйр нуурынх, олон жилийн дунджаас 91 см их байгаа бол бусад томоохон нууруудын түвшин төдийлөн нэмэгдээгүй, ялимгүй буурсан байна.
-Байгалийн төлөв байдлын доройтлыг сааруулах чиглэлээр цаашид ямар зорилт тавин ажиллаж байна вэ?
Ногоон хөрөнгө оруулалт, ногоон ажлын байрыг нэмэгдүүлэх, байгалийн нөөцийг нөхөн сэргээхэд чиглэсэн ажил, үйлчилгээг өргөжүүлэх бодлого барьж ажиллаж байна. Мөн усны хэрэглээг багасгах, хог хаягдлыг дахин ашиглах, орчны бохирдлыг бууруулах, байгаль орчноо хамгаалах, байгалийн нөөцийг нөхөн сэргээх чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж буй иргэд, хувийн хэвшлийн санаачилгыг дэмжих зорилгоор орон нутагт төвлөрч байгаа байгалийн нөөц ашигласны төлбөрийн орлого болон бусад хөрөнгийн эх үүсвэрийг төвлөрүүлж тавих хяналтыг чангатгах бодлогыг хэрэгжүүлж байна.
Тухайлбал, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 3 дахь заалтад “Хууль, гэрээнд заасан журмын дагуу иргэн өмчийн болон эзэмшлийн аж ахуйн нэгж байгууллага эзэмшлийн газар дээрээ өөрийн хөрөнгөөр тарьж ургуулсан ой мод, өсгөж үржүүлсэн амьтан болон хурын усыг хуримтлуулах замаар байгуулсан усан сан нуур цөөрмийг өмчилж болно” гэсэн заалтыг хэрэгжүүлэх ажилд онцгой анхаарч, ажлын байрыг нэмэгдүүлэх, иргэдийн орлогын нэмэлт эх үүсвэрийг бий болгох улмаар өөрийн өмчтэй болох үйл ажиллагааг өргөн далайцтай өрнүүлэхийг бодлогоор дэмжин ажиллах болно.
Түүнчлэн томоохон хот, суурин газрын агаар, хөрс, усны бохирдлыг хязгаарлан зогсоож, түүний түвшнийг дэс дараатайгаар бууруулах уламжлалт үйл ажиллагааг эрчимжүүлж, үр дүм; сайжруулах цогц арга хэмжээг холбогдох яам агентлаг, орон нутгийн төр захиргааны байгууллагатай хамтран хэрэгжүүлэх ажлыг эхлүүлээд байна.
Түүнчлэн аливаа үйлдвэрлэл, үйлчилгээнд байгаль орчинд ээлтэй орчин үеийн дэвшилтэт арга, технологийг нэвтрүүлэн, нутагшуулах, холбогдох хууль тогтоомжийн дагуу байгаль орчин, байгалийн нөөцөд’учруулсан хохирлыг тооцож, доройтсон газар нутаг, орчноо нөхөн сэргээх хог хаягдлын асуудлыг шийдвэрлэх ажлыг баримтлах бодлогынхоо гол чиглэлээ болгон холбогдох арга хэмж» м авч байна.