С.Ганбаатарын ачаар 30 сая ам.доллар алдахаас сэргийллээ
УИХ-ын гишүүн С.Ганбаатар
2015.05.07

С.Ганбаатарын ачаар 30 сая ам.доллар алдахаас сэргийллээ

УИХ-ын гишүүн С.Ганбаатар “Рио Тинто” групптэй эвлэрлийн гэрээ байгуулсан талаар сануулж байсан.

Энэхүү гэрээний дагуу “Рио тинто” групп төлөх ёстой байсан 30 сая ам.долларын татвараа төлөхгүй болж магадгүй болоод байсан юм. Тэгвэл ямартай ч энэ бүхнийг ил болгосон С.Ганбаатар гишүүний ачаар улстөрчид энэхүү асуудлыг анхааралдаа авч, Ерөнхий сайд Ч.Сайханбилэгээс ам асууж эхэлсэн. УИХ-ын чуулганы өнгөрсөн баасан гаригт болсон хуралдааны үеэр Ерөнхий сайд Ч.Сайханбилэг мэдээлэл хийсэн бөгөөд УИХ-ын гишүүн эвлэрлийн гэрээ гэгчийн талаар шалгаасны эцэст Ерөнхий сайд “Рио Тинто” группээр татварыг нь төлүүлнэ гэсэн мэдээлэл хийлээ.

Хэрэв тус 30 сая ам. доллар актыг бүр тэглэх гэж байсан үйлдлийг мэдсэн ч мэдээгүй мэтээр гарын үсэг зурсан бол Монгол Улс цаашид хэзээ ч татвар авахгүй байх нөхцлийг ч бий болгох аюул ойрхон байлаа. Харин үүний эсрэг тууштай зогссоноор бид цаашид бүх татвараа ном ёсоор авах нөхцлийг бий болгож байна.

Ямартай ч С.Ганбаатар гишүүн үнэнийг урьдчилж илчилж чадсаны хүчээр энэ бүх болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж чадлаа хэмээн улстөрчид ярьж байна.