Ерөнхий сайдийг халз ярилцлагад дууджээ
2015.04.25

Ерөнхий сайдийг халз ярилцлагад дууджээ

УИХ-ын гишүүн С.Ганбаатар Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг халз ярилцлагад дууджээ.

Тэрбээр Оюутолгойн гэрээний асуудлаар Ерөнхий сайдаас асууж тодруулж, ярилцахыг хүссэн байна. Мөн олон нийтэд үнэн бодит мэдээлэл хүргэх зорилготой уг ярилцлагыг энэ сарын 27 буюу ирэх даваа гаригт явуулах саналыг Ерөнхий сайдад хүргүүлжээ.