Есөн хөлт цагаан туганд зориулж гэр барилаа
2011.03.10

Есөн хөлт цагаан туганд зориулж гэр барилаа

Төрийн ордны голд байрлах талбайд Есөн хөлт цагаан туганд зориулж гэр барьж байна. Энэхүү гэр нь их 15 ханатай, 12 баганатай, шалны диаметр нь 16 метр, өндөр нь 7.30 метр аж. Гэрийн баганыг 12 –оор хийсэн нь 12 жилийг билигдсэн утга агуулгыг шингээжээ. Харин гэрийн бүслүүр нь зургаа байх ба энэ нь жаран жарныг билигдэж байгаа гэнэ.  Монгол гэрийг барьж дууссаны дараа төрийн Есөн хөлт цагаан тугийг залж, улмаар монгол төрийн тулгыг залж, мөнхөд гал бадраах гэнэ. Монгол заншлаар айл өрх бүр гал голомттой байдаг. Гэвч монгол төр өнгөрсөн хугацаанд гал голомтгүй явж иржээ. Энэ алдааг засах үүднээс УИХ-ын нэр бүхий гишүүд санаачлага гаргаж, улмаар Ерөнхийлөгч дэмжиж, Засгийн газар шийдвэрээ гаргаснаар өнөөдөр ажил хэрэг болж буй нь энэ аж.

Энэхүү гэр барих ёслолд Тэргүүн шадар сайд Шадар сайд М.Энхболд, болон УИХ-ын гишүүд, Засгийн газрын гишүүд болон бусад албаны хүмүүс оролцож, тоононд нь унь өлгөлөө.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.