Улсынхаа тусгаар тогтнолын бэлэг тэмдэг болон сүндэрлэдэг ажээ
Будапештийг зорьсон хүн бүрийн заавал орж үзэх газрын нэг бол Унгарын Парламентын ордон. Томоороо Европ тивд хоёрдугаарт ордог энэ ордон Унгар улсын хамгийн том барилга байгууламж. Улсынхаа тусгаар тогтнол, халдашгүй байдлын бэлэг тэмдэг болон сүндэрлэх Төрийн ордон Дунай мөрний эрэгт оршдог.
1867 онд Австри, Унгарын эзэнт улс байгуулагдаж, 1973 онд тус улс гурван хотоо нэгтгэн Будапешт хотыг байгуулав. Үүний дараагаар үндэсний тусгаар тогтнол, халдашгүй байдлын бэлэг тэмдэг болгон Парламентын ордон барих шийдвэр гаргаж, төслийн уралдаан зарлажээ.
Энэхүү уралдаанд Унгарын уран барималч Имри Стейндл (Imre Steindl) ялжээ. Тэрээр ордны Готик хэв маягаар барьсан бөгөөд Готик хэв маягаар баригдсан анхны барилга хэмээн тооцогддог. Барилагын ерөнхий хэлбэр нь Их Британий Вестминстерийн ордныг загвараар баригдсан байна.
Ордныг барих ажил 1985 онд эхэлж, 1904 онд бүрэн дуусжээ. Барилга дээр мянга гаруй хүн ажиллаж, 40 сая гаруй тоосго, 40 кг алт орсон гэсэн тооцоо байдаг байна. Уртаашаа 268 метр, өргөөшөө 118 метр үргэлжлэх энэ ордон дотроо нийт 20 гаруй км шат, 691 өрөөтэй.
1989 оны аравдугаар сарын 13 өдөр энэ ордны давцан дээрээс тус улс коммунизмыг халж, Бүгд Найрамдах Унгар улсын байгуулснаа зарлаж байсан түүхтэй.