Гишүүдийн ээлжилт байцаалт
Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг
2015.05.04

Гишүүдийн ээлжилт байцаалт

УИХ-ын гишүүд Монгол Улсын Ерөнхий сайдын  Татварын эрх зүйн орчин цаашид авах арга хэмжээний талаарх  мэдээллийг сонссон. Энэ үеэр хэлсэн УИХ-ын гишүүдийн сонирхолтой ишлэлүүдийг хүргэж байна.

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг “2015 оны “Бизнес эрхлэлт” судалгааны тайлангийн “Татвар төлөлт” үзүүлэлтээр Монгол Улсын татварын орчин дэлхийн 84 дэх таатай улс гэж үнэлэгдэж, татварын дундаж хувь хэмжээ 24.4 хувь байгаа нь дэлхийд 28 дахь бага татвартай улс болсон”

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ “Жижиг, дунд бизнес эрхлэгчдээ дэмжилгүйгээр иргэд, жижиг аж ахуй нэгжүүддээ ачааны хүндийг үрүүлж, том компаниудаа чөлөөлсөн, тэдгээр нь улс төрийн эрх мэдлийн нөлөөтэй болчихсон байдаг. Тэгэхээр томчуул нь татвар төлөхгүй байгаа юм.

Сангийн сайд Ж.Эрдэнэбат “1.5 тэрбум төгрөгийн борлуулалтын орлоготой татвар төлөгчид улсын хэмжээнд 900 аж ахуй нэгж л бий. Эдгээр компаниуд төсвийн нийт орлогын 87 хувийг дангаар нь бүрдүүлдэг. Тиймээс биднийг тэжээж байгаа хүмүүс нь тэд.

УИХ-ын гишүүн Х.Болорчулуун “Жилдээ нийслэл хотын хүн ам 30-40 мянган хүнээр нэмэгдэж байна ш дээ. Энэ нь хоёр жилд нэг аймаг байхгүй болж байна гэсэн үг. Үүнийг татварын бодлогоор эдийн засгийн хөшүүр болгон яаралтай засах хэрэгтэй.

УИХ-ын гишүүн  С.Бямбацогт “Өнөөдөр 0-100 сая төгрөгийн орлого олж, НӨАТ төлж байгаа аж ахуй нэгжүүдийн тоо нь нийт татвар төлөгчдийн 80 орчим  хувийг эзэлдэг. Ийм учраас эдгээр нэгжүүддээ дэмжлэг үзүүлье”

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн “Өнгөц харахаар эдийн засгийн өсөлтөөр азидаа тэргүүлж байгаа. Түүнчлэн Ерөнхий сайд хүн “Татвар нуун дарагдуулах гэмт хэрэг биш гэж хэзээ ч хэлж болохгүй”. Татвар төлөхгүй болчихвол энэ улс орон чинь яах вэ.

Ерөнхий сайд  Ч.Сайханбилэг “Аж ахуйн нэгжээр бүртгэгдээгүй түргэн хоолны газрын эзэн жилд 300 мянган төгрөгний татвар төлж байхад өдрийн 25 мянган төгрөгийн орлоготой ажилчин жилд 720.000 төгрөгийн татвар төлж байгаа нь өнөөгийн татварын тогтлолцоог өөрчилж илүү шударга байдлыг хангах шаардлагатайг харуулж байна” 

Сангийн сайд Ж.Эрдэнэбат “Эхний улирлын байдлаар Монгол улсын төвсийн орлого бага ордог гэдгийг гишүүд мэдэж байгаа. Ямартай ч банкинд зээлтэй аж ахуй нэгжүүдийг юун түрүүнд хүүгийн дарамтнаас  нь гаргах санхүүжилтийг олгоно.

УИХ-ын гишүүн Ц.Оюунбаатар “Монголын татварын эрх зүйн орчин нь хамгийн баялаг түүхтэй орон гэдэг нь батлагдсан. Тодруулбал Хүннүгийн үеэр 13-р зуун хүртэлх татварын хууль маш сайн байсан. Энэ нь Их засаг хуулийн нэг хэсэг гэж тогтоосон”

УИХ-ын гишүүн  Ж.Энхбаяр “Бодит мэдээлэл нийгэмд очихгүй. Та түүнийг нь аргалах гэж оролдож байна. Ингэж арьсаа хуулж байхын оронд эртхэн шиг мэдэгдэл хийгээд Улс төрийн нөхцөл байдлыг шинээр эхлүүлж болдоггүй муу. Та бүхэн арилжааны банкинд эргэлдэж байгаа нийт 12 тэрбум их наяд төгрөгийн зээлийн гурван төгрөг тутмын нэгийг нь хэрэглэж байна.

УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр “ Татвар төлөгчдийнхөө цар хүрээг тэлэх бодлого зайлшгүй шаардлагатай байна. Нийт ажилгүйчүүдийн 63 хувь нь залуучууд. Тиймээс ажилгүйдлийг бууруулах арга замаа яаралтай тодорхойлох хэрэгтэй. Ингэж байж татвар төлөгчдийн хүрээлэл томроно”  

УИХ-ын гишүүн  Д.Лүндээжанцан “НӨАТ-ын босго 10 сая гэхээр арай багадаад байгаа. 100 сая ч ялгаагүй. Харин 200 сая болгох хэрэгтэй. Үүний цаана маш олон хүний аж амьдрал байгаа юм. Одоо төсөв хүнд байгаа учраас үнээнийхээ дэлэнг ус гартал нь эсвэл гарахгүй болтол нь шувтарч байна”

УИХ-ын гишүүн  Я.Содбаатар “Бизнес эрхлэгчид татвараа төлж чадахгүй хүндрэлтэй байна ш дээ. Төлөх санаа байвч орлогогүй байгаа. Өнөөдөр аж ахуй нэгжүүд ажлын байраа хадгалж бизнесийнхээ нөхцлийг авч үлдэхийг чармайж байна. Шинээр бизнес эхлүүлж байгаа хүн бараг байхгүй болсон. Үнэхээр өргүүлээд онд орж байгаа туранхай эцэнхий мал шиг болчихсон байна.

УИХ-ын гишүүн  Ч.Хүрэлбаатар “Ерөнхий сайд аа таван сарынхаа цалин, тэтгэврийг тавьч чадахгүйд хүрснээ ард иргэдэд хэлээд өгчихөөч. Том төслүүд нь явахгүй гэдэг нь бараг ойлгомжтой болчихлоо. Тиймээс цалин тэтгэврээ тавихын тулд Монголбанкнаас мөнгө хэвлүүлэх замаар тавина гэдгээ ард түмэндээ хэлчих хэрэгтэй ш дээ