Шудрага өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар
2015.05.04

Шадар сайд ШӨХТГ-тай танилцав

Шадар сайд У.Хүрэлсүх ШӨХТГ- ын үйл ажиллагаатай танилцаж, газрын дарга Т.Аюурсайханаас агентлагийн үйл ажиллагаа болон сүүлийн үед хийж байгаа томоохон хяналт шалгалтуудын үр дүнгийн талаарх мэдээллийг сонсчээ.

Орон нутагт тус газрын орон тооны байцаагч байхгүйгээс иргэдийн эрх ашиг хохирч байгаа, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах шаардлагатай байгааг газрын дарга танилцуулжээ. Харин Шадар сайд У.Хүрэлсүх Өрсөлдөөний орчныг сайжруулах, иргэд хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах, хэрэглэгчдийг хэрэглээний боловсролтой болгох тал дээр сайн ажиллаж байгааг онцолж, хууль эрх зүйн өөрчлөлтөд анхаарал хандуулахаа.

Дэлгэрэнгүйг бичлэгээс үзнэ үү ?