Монгол улс Минаматагийн Конвенцид нэгдлээ
УИХ-ын чуулганы Пүрэв гаригийн хуралдаан
2015.05.02

Монгол улс Минаматагийн Конвенцид нэгдлээ

УИХ-ын чуулганаар Мөнгөн усны тухай Минаматагийн Конвенци”-д нэгдэн орсныг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэв. 

Мөнгөн ус нь байгаль дээр оршдог элемент бөгөөд хүний үйл ажиллагаатай холбоотойгоор болон өөрөө байгаль дээр ялгарч, хүний эрүүл мэндэд хортой нөлөө үзүүлдэг онцгой хортой бодис юм байна.

Мөнгөн ус нь задарч устдаггүй учраас үүссэн газраасаа хол тархах чадвартай ба агаар, ус, хөрс, ургамал, амьтны хооронд урт хугацаанд шилжиж хөдөлгөөнд оршиж, хүний тархи, төв мэдрэлийн систем, бөөр, уушгийг гэмтээж, мэдрэлийн системийн гажиг, дутуу хөгжилтэй хүүхэд төрөхөд нөлөөлдөг байна.

Ингээд чуулганы үеэр хэлсэн зарим гишүүдийн байр суурийг хүргэж байна.

УИХ-ын гишүүн Д.Оюунхорол "Дэлхийн нийт мөнгөн усны ялгарлын үнэлгээг хийн тооллого гаргаж, агаар мандалд ялгарч байгаа мөнгөн усны 37 хувь нь гар аргаар олборлогчдын үйл ажиллагаанаас, 24 хувь нь нүүрсний шаталтаас, 10 хувь нь өнгөт металын олборлолтоос үүсч байгааг тогтоосон байдаг. Мөн усан орчинд хаягдаж байгаа мөнгөн усны гол эх үүсвэр нь өнгөт металын үйлдвэрлэл, мөнгөн ус агуулсан бүтээгдэхүүний хаягдал болон уул уурхайн үйл ажиллагаанаас маш их хохирол учирж байна”

УИХ-ын гишүүн Я.Содбаатар

Түүнчлэн НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрөөс гаргасан аргачлалыг ашиглан Монгол Улсад анх удаа 2011 онд мөнгөн усны ялгарлын тооллогыг хийхэд улсын хэмжээнд жилд 577.0 тонн мөнгөн ус ялгарч байгаагийн 85.9 хувь нь хөрсөнд, 5.43 хувь нь агаарт, 3.9 хувь нь завсрын бүтээгдэхүүнтэй, 2.6 хувь нь хог хаягдалтай хамт, 1.9 хувь нь усанд, 0.15 хувь нь хог хаягдал устгах болон цэвэрлэх байгууламжид хаягдаж байгаа бөгөөд гол эх үүсвэр нь өнгөт металлын анхан шатны боловсруулалт, мөнгөн ус агуулсан бараа бүтээгдэхүүний хаягдал, нүүрсээр ажилладаг цахилгаан дулааны станц, уурын болон ус халаагуурын зуух гэж тогтоосон 

Мөн чуулганы үеэр УИХ-ын гишүүн Г.Баярсайхан дараах зүйлийг ярьлаа.

Харин УИХ-ын гишүүн Г.Батхүү “Мөнгөн ус агуулсан бүтээгдэхүүн, тоног төхөөрөмжийн зохицуулалт болон хяналт муу байгааг хэрхэн боломжтой вэ. Түүнчлэн мөнгөн ус орсон хаягдлыг цуглуулах, хадгалах, устгах тухай журам, менежментийн систем байхгүй байгаа тул иргэд мэдэхгүйгээсээ бол хордож байна. Мэдээж мэдээлэл муутай байгаагаас маш их хохирч байгаа. Тухайлбал хог хаягдалтай маш их мөнгөн ус хаягдаж байгаа ш дээ.

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва "Мөнгөн усны хэрэглээ цэгцэндээ ороогүй. Үүнийг ашиглаад Баянхонгор, Архангай аймгуудад мөнгөн ус худагны дэргэдээс хүртэл олдсон ш дээ. Нийт 570 тонн мөнгөн ус оруулж байгаа нь албан ёсны гаалийн бүртгэлтэй байх гэж бодож байна"

Ингээд гишүүд асуулт асууж, үг хэлж дууссаны дараа “Мөнгөн усны тухай Минаматагийн Конвенци”-д нэгдэн орсныг соёрхон батлах тухай хуулийн төслийг батлах нь зүйтэй хэмээн гишүүдийн 78.2 хувь нь дэмжлээ.