Шар өвс хамах ажил
2015.03.23
2 сарын 15-наас эхлэн 95,000 мкв талбайн шар өвсийг хамаж тээвэрлэлээ
Үндэсний цэцэрлэгт хүрээлэн нь энэ сарын 15-наас эхлэн шар өвс хамах ажлыг эхлүүлээд байна.
Одоогоор 95,000 мкв газрын шар өвсийг хамаж, тээвэрлэх ажлыг хийж дуусгалаа. Шар өвс нь хаврын хуурай уур амьсгалд шатах эрсдэл ихтэй бөгөөд хортон шавж үүрлэх нөхцөл бүрдэх магадлал өндөр байдаг.
Үндэсний цэцэрлэгт хүрээлэн нь Улаанбаатар хотын ундны цэвэр усны эх дээр байрладаг учир аюулгүй байдлын үүднээс болон ариун цэврийн хувьд нийт 650,000 мкв газрын шар өвсийг хамахаар төлөвлөн ажиллаж байна.