Д.Батцогт гишүүн Бээжинд ажиллаж байна
БНХАУ-ын Бээжин хотноо болж буй Мах махан бүтээгдэхүүний экспортыг дэмжих ажил хэрэгч бизнес уулзалтад УИХ-ын гишүүн, Монголын махны холбооны тэргүүн Д.Батцогт, ХХАА-н дэд сайд Б.Батзориг болон албаны бусад төлөөлөгчид оролцож байна.
Уг уулзалтаар Монголын улсын махны экспортын талаар баримталж буй бодлого, экспортын нөөц боломж, Хятад улсын махны хэрэглээ, экспорт импорт, худалдааны талаар хоёр тал харилцан ярилцаж байгаа ажээ. Монголоос Хятад улс мах экспортлох талаар олон удаагийн уулзалтаар ярилцан харилцан тохиролцоод байгаа билээ.
Иймээс энэ удаад Монголын махны салбарын талаар ийнхүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөхөөр хоёр тал Бээжин хотод ажил хэрэгч уулзалт хийж байгаа юм байна. Дашрамд дуулгахад Д.Батцогт гишүүн нь УИХ-ын даргын захирамжаар гарсан мах экспортлох асуудлыг судлах ажлын хэсгийн ахлагч юм. Тэрбээр Хятадын махны холбооны тэргүүнтэй уулзан хоёр холбооныхоо хамтын ажиллагааны талаар хэлэлцээр хийх гэнэ.