Унгарын Монгол дахь Худалдааны Төлөөлөгчийн газартай хамтарна
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл, Бүгд Найрамдах Унгар Улсын Монгол дахь Худалдааны Төлөөлөгчийн газрын ерөнхий захирал Р.Шандор нар Улаанбаатар хотын нийгэм, эдийн засаг, хот байгуулалтын бусад асуудлуудаар хамтран ажиллах “Санамж бичиг”-т гарын үсэг зурлаа.
Санамж бичгийн хүрээнд талууд Улаанбаатар хотын эдийн засаг, нийгмийн хөгжлийг дэмжих, дэд бүтэц, эрчим хүч, дулааны болон цахилгаан станц, гэрэлтүүлэг, камержуулалт, инженерийн шугам сүлжээ, байгаль орчин, ногоон байгууламж, цэцэрлэгт хүрээлэн, аялал жуулчлал, амралт, сувилал, эрүүл мэнд, эм эмнэлгийн тоног төхөөрөмж, хөдөө аж ахуй, газар тариалангийн тоног төхөөрөмж, фермерийн аж ахуй, аж үйлдвэрийн болон технологийн парк, судалгааны төв, инкубацийн төв, соёл боловсрол шинжлэх ухаан, оюутан солилцох, боловсон хүчин бэлтгэх, судалгаа хийх, мэргэжил дээшлүүлэх зэрэг чиглэлээр хамтарсан төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхээр харилцан тохиролцлоо гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.